Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аваргаар Сүхбаатар аймгийн уугуул Мангалжавын Ананд тодорлоо. 2006 оны арваннэгдүгээр сарын башёгоос эхлэн дээд зиндаанд өрсөлдсөн Какурюү М.Ананд Монголоос төрсөн дөрөв дэх сумогийн аварга боллоо. Ингэснээр сумогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монгол Улсаас төрлөө.
Японы Осака хотноо болсон гуравдугаар сарын Хару башёд Монгол Улсын тамирчин озеки Мангалжавын Ананд түрүүлж, мэргэжлийн сумо бөхийн 71 дэх ёкозуна цол хүртлээ. Башё эхлэхээс өмнө Японы сумо бөхийн холбоо хуралдаж, зүүн жигүүрийн тэргүүн озеки Какурюү М.Анандыг Хару башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлбэл ёкозуна /аварга/ цол олгох болзол олгосон юм.

Сэтгэгдэл ( 1 )
baharhaj bayrlaj bna shuu amjilt husii Anand daa bayrallaa