Реалити шоуны од Ким Кардашиан, реппер Кени Вест нар алдарт “Vogue” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын нүүрийг чимэхээр болжээ. Харин энэ нүүрийг харсан тус сэтгүүлийн зарим уншигчид эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Тэгвэл удалгүй инээдмийн жүжигчин, продюсер Сет Роген, жүжигчин, найруулагч Жеймс Франко нар тэдний сэтгүүлийн нүүрэн дээр байгаа зурганд өөрсдийгөө орлуулж, элэглэн цахим хуудаснаа байршуулжээ. Тэд фотошопоор эвлүүлэн өөрсдийгөө орлуулсан гэнэ. Хоёр жүжигчин өмнө нь Ким, Кени нарын бүтээсэн “Bound 2” хэмээх клипийг элэглэж байсан бөгөөд энэ нь хоёр дахь тохиолдол боллоо.

Сэтгэгдэл ( 0 )