Их Британийн Уолсолл хотын Уэст-Мидленс гүнлэгт нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тус улсын иргэн, энэтхэг гаралтай, 29 настай эр эхнэрээ төмөр утсаар хоолойг нь боомилж, амь насыг нь хөнөөж, цогцсыг нь шатаагаад хогийн саванд хаячихсан байжээ.
Хүний, тэр тусмаа авааль эхнэрийнхээ алтан амийг бүрэлгэх болсон шалтгаан нь нь ердөө нууцаа задруулахгүй гэсэндээ. Учир нь мань эр ижил хүйстэн гэдгийг нь хүмүүс мэдээсэй гэж хүсээгүй байна. Өнгөрсөн оны хавар Жасвир Рам Гиндэй ээжийн хамтаар Энэтхэг рүү эхнэр хайхаар явжээ.
Ингээд зуучлуулан хэд хэдэн бүсгүйтэй танилцсаны эцэст 24 настай Варкхи Раниг сонгосон юм байна. Боловсролтой, царайлаг, хүмүүжилтэй өссөн Варкхи бүсгүй хөрөнгөтэй айлын залууд яг тохирч байв. Удалгүй тэд гэрлэж, бүсгүй нөхрөө даган Британид иржээ.
Харийн нутагт ирсэн бүсгүйн амьдрал тэсвэрлэхийн аргагүй байлаа. Англиар муу ярьдаг Варкхигийн хувьд найз нөхөдгүй тул гэрээсээ ч гардаггүй байсан гэнэ. Түүнээс гадна нөхрөө ойлгохгүй байв.

Сэтгэгдэл ( 5 )
tegeed uag garchigandaa taarsan medeelel ni
ta nar uursdu noxoinos deer amidruulj chadaj bgamu
manai teneg xvvxniid gadniixantai ix suuj xari nutagt noxoinoos ch dor amidarch bga ni zondoo iimerxvv zilees negiig boddoggvi ym bxda