Монголын Оюутны Таеквондогийн холбооны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29, 30 –ны өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд болох гэж байна. Тэмцээнд урьдчилсан байдлаар ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС,ЭМШУИС, ХҮРЭЭ, УБДС зэрэг 15 гаруй их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээний ялагчид БНХАУ-ын Хөх хотод зохиогдох Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Сэтгэгдэл ( 0 )