Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аваргаар Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, М.Ананд тодорлоо. 2006 оны арваннэгдүгээр сарын башёгоос эхлэн дээд зиндаанд өрсөлдсөн Какурюү М.Ананд Монголоос төрсөн дөрөв дэх сумогийн аварга болж байгаа юм. Ингэснээр сумогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монгол Улсаас төрлөө. Энэхүү баярт мэдээг Сүхбаатарчууд ихэд баярлаж талбайдаа цуглан баяраа тэмдэглэцгээсэн байна. Харин Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн М.Зоригт твиттер хуудастаа: “Мандах наран зүгийн нутгаас мадаггүй нэгэн аварга төрлөө. Томоос том наран манддаг нутгаас торойлгүй тэр аварга төрлөө”
“Асгат нутгийн аавтай аварга
Алтан овоондоо шившлэгтэй аварга
Арлын японы арслан байлаа
Аархаж ирээд аварга боллоо” хэмээн шүлэглэн бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )