Брэндээр гангарсан Ким Кардашяны мөрөөдөл биелжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 24

Реалити шоуны од Ким Кардашян болон түүний сүйт залуу Канье Уэст нар “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Энэ нь Кимийн хувьд мөрөөдөл нь байсан гэнэ. Тэрээр сэтгүүлийн нүүрийг чимэхдээ “Lanvin” брэндийн цагаан даашинз өмсөж харин сүйт залуу нь “Yv Saint Laurent” брэндээр гоёсон байна.

Сэтгүүлийн нүүрийг чимсэн Ким Кардашян өөрийн твиттер хуудаснаа “Мөрөөдөл маань биеллээ. Баярлалаа Vogue. Үнэхээр энэ бүхэн болж байгаад итгэж чадахгүй байна” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top