Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш чулуу” саунд үйлчлүүлж байсан иргэн нас барсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанд 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хаш чулуу” саунд үйлчлүүлж байсан хүний бие муудаж, Эрүүл мэндийн төвд ирээд нас барлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Уг нас барсан иргэн 42 настай О-гийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр цусанд этилийн спирт илрээгүй, элэгний хатуурал өвчний хүндрэлийн улмаас нас барсан нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )