Блүүмбэрг-т ММС-ийн тухай нэг нийтлэл гарчээ. Энэ компани өрөө төлж чадахгүйд хүрсэн тухай. Төмөр зам, Тавантолгойн ашиглалт, нүүрсний томоохон ордуудад эзэн суусан ММС өрөө төлж чадахгүйд хүрсэн нь ямар учиртай вэ гээд, хөрөнгө оруулагчийн талаас бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Дэлхийд нүүрсний үнэ буурч, Монголын уул уурхайнхны өр нэмэгдэх нь
“Mongolian Mining Corporation” /ММС/ олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийнхээ төлөлтийн хугацааг сунгах хүсэлт тавьжээ. Учир нь дэлхийн зах зээлд коксжих нүүрсний ханш хурдтай унаж, тус компани төлөвлөж байсан орлогоо олж чадахааргүй болсон байна.
ММС-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Уналт үргэлжилсээр байна. Тиймээс бид товлосон өдрөө биш гэхэд хэзээ нэгэн цагт өрөө төлөх болно. Тэд бидний нөхцөл байдлыг ойлгож байгаа. Бид өрөө төлнө. Гэхдээ тэр өдөр нь өнөөдөр биш” гэж өнгөрсөн сарын 28-нд мэдэгджээ.
Уг нь ММС “QGX Holdings”-т өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд 52.5 сая ам.долларын өрийг төлж барагдуулах ёстой байсан. Гэхдээ төлбөрийн чадваргүй гэх шалтгаанаар нэг удаа хойшлуулсан байна. Тэгэхээр энэ удаагийнхтай нийлээд хоёр удаа хүсэлт гаргасан аж.
Г.Батцэнгэлийн хэлж буйгаар, энэ нь хамгийн сүүлчийн удаа өр төлөлтийг сунгаж буй хэрэг байх болно гэж тайлбарласан ч одоог хүртэл эцсийн шийд гараагүй байгаа. Гэхдээ өнгөрсөн онд төлбөрийн хугацааг сунгахдаа 2014 оны арванхоёрдугаар сар болгож сунгасан юм билээ.
Нүүрс үйлдвэрлэгчид гангийн үйлдвэрт түүхий эд нийлүүлэхийн төлөө тэмцэж байна. Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources” 250 сая ам.долларын өрөө дарахын тулд нэмэлт санхүүжилт хайж байгаа аж. Одоо ММС тонн нүүрсийг 80-85 ам.доллар гаргаж байгаа нь буурсан ханш. 2013 онд энэ үнэ 92.1 ам.доллар байсан бол 2012 онд бүр 108.4 ам.долларт хүрч байжээ.
Монгол Улс 2013 онд Хятадын коксжих нүүрсний эрэлтийн 20 хувийг хангаж байж. Гэтэл 2011 онд 45 хувь байсан ажээ.
Самбарын үнэ
Бэнчмаркийн коксжих нүүрсний үнэ энэ онд олон улсад 113.45 хувь болсон нь 17 хувиар буурсан үзүүлэлт юм. Гурван жилийн өмнөхөөс даруй 50 хувиар буурсан дүн гэж байна. Г.Батцэнгэлийн хэлснээр, жилийн эцэст нүүрсний үнэ өсч магадгүй. Хэрэв тэгвэл нийлүүлэгчид агуулахаа дүүргэж эхэлнэ.
ММС ирэх тавдугаар сард Хятад руу хүрэх 15 км төмөр зам тавих ажлыг эхлүүлэх гэж байгаа. Үүний дагуу өнгөрсөн аравдугаар сард “Шинхау”-тай хамтран ажиллахаар гэрээлсэн.
Төмөр замын төсөл
Төмөр зам байгуулснаар нүүрсний тээвэрлэлтийн зардал эрс буурна. Одоо тонн тутамд нь 1-2 ам.долларын алдагдал хүлээж байна. Өнгөрсөн онд нэг тонн нүүрсийг 8.8 ам.доллараар тээвэрлэж байсан.
Консорциум энэ талаарх төлөвлөгөөг ирэх сард эцэслэн батлах юм. ТЭЗҮ бараг бэлэн болж байгаа, одоо төслийн зардлын тооцоог хийж байгаа аж. Ер нь Монголоос авах нүүрсний үнэ хямд хэдий ч тээвэрлэлтийн зардал хэтэрхий өндөр гэж Энэтхэгийн “SJS Markets”-ийн шинжээч өнгөрсөн сарын 27 болсон хурлын үеэр хэлжээ. Энэ групп гуравдугаар сарын эхээр ММС-ийн бондыг худалдаж авсан юм.
***
Тэгэхээр Монголын хамгийн том компанийн ажил дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд сөхрөх маягтай болжээ. Блүүмбэргийн шинжээчид эндээс Монголын уул уурхайнханд анхааруулж байгаа аж. Нөгөө талаар хүссэн ч, хүсээгүй ч нүүрсээ хямдаар өгөхөөс өөр аргагүй гэх утга эндээс шууд харагдаж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 4 )
ОХУ-руу албан болон аялал жуулчлалаар явах хүмүүст зөвөлгөө өгч виз гаргана. Аяны их зам ХХК 98316985Бүрдүүлэх материал: 1% цээж зураг, гадаад пасспорт/ хугацаа 6 сараас дээш/
ХЯТАДУУДТАЙ ХУЙВАЛДАЖ ЛМОНГОЛ УЛСААЦӨЛМӨХ БОДЛОГОБАЙГАА НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ
Mongolyn nvvrsiig vneguidvvlj baigaad, company xuwtsaagiiungaaj daraa n xudaldaj avad xyatadyn xar bologo. Xarj l baigaaraa. Xyatad delxiix ingej toglodogooroo aldartai bolj exelj baigaa. Ted uursdiinxuu bvx dawuu talyg tultal n ashiglaj chaddag uls
nkechvvdeh ni ee...