Евгений Касперский: Би кибер вирус хүн төрөлхтний мэдлээс алдуурах вий гэж айдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

Евгений Касперски, энэ нэрийг цахим ертөнцөд нэвтэрсэн хүн бүр мэднэ. Тэрбээр одоо дэлхийн “Кибер хамгаалагч” болжээ. Е.Касперски “Asia Pacific Security” сэтгүүлд ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.


-Өнөөдөр дэлхий ертөнц кибер тагнуул, цахим дайн, хорлон сүйтгэх ажиллагаанд баригдсан гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Гэвч хүн төрөлхтөн өөрсдийгөө цахим орон зайд аюулгүй, дархлаатай гэж бодсоор байгаа?

-Миний бодлоор энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, цахим ертөнцөд зэвсэглэл, тагнуул, ер нь таны хэлсэн сөрөг зүйл бүгд бий. Тагнах ажиллагаа гэсэн ухагдахуун XXI зууны шилдэг ололт огтхон ч биш. Одоогоос 2000 жилийн өмнө ч тагнуулууд ажиллаж байсан. Өдгөө ч ажиллаж байгаа, цаашид ч үргэлжилнэ. Яагаад гэвэл, аль ч Засгийн газарт тагнуулууд чухал үнэтэй зүйл.

Зэвсэг ч ялгаагүй. Хүн төрөлхтөн хувцаснаас өмнө зэвсэг бүтээсэн. Ирээдүйд ч зэвсэг оршсоор байх болно. Харин цахим зэвсэглэл бол шинэ эрин, урьд нь байгаагүй ухагдахуун гэдгээрээ онцлог. Засгийн газрууд цэрэг бэлтгэн, тэднийг мэргэн буудуулж сургахаас илүү цахим зэвсэглэлийг илүүд үздэг болно байх. Үүний зарчим нь цөмийн болон биологийн зэвсэгийнхтэй ижил. Гэхдээ хор хөнөөл нь бидний төсөөллөөс хэд дахин илүү юм шүү.

-Гэхдээ хакерууд илүү анхаарал татаж, хор уршиг тариад байгаа юм биш үү?

-Тэд танаас зөвхөн мэдээлэл хулгайлдаг. Хакерын үйл ажиллагаа хүний бие, хүрээлэн буй орчинд шууд нөлөө үзүүлж чадахгүй. Таны онгорхой үлдээсэн орон зайнаас мэдээллийг тань нууцаар авдаг.

Мэдээж хэнд ч нууц бий. Бүх зүйл ил, тод байх нь утгагүй. Харин хакерууд үүнийг хулгайлах сонирхолтой. Үр дүн нь хожим илэрч болно. Гэхдээ заримдаа тус болох нь ч бий. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн нууцыг илрүүлэх нь гавьяа гэхэд буруудахгүй.

-Таны ажил цахим ертөнц дэх халдлагаас хэрэглэгчийг хамгаалахад чиглэдэг гэж ойлгож болох уу. Эсвэл ердөө сонирхлын үндсэн дээр хийж буй ажил юм уу?

-Би кибер вирусын хорт чадвар хүн төрөлхтний мэдлээс алдуурах вий гэж айдаг. Хэрвээ тийм зүйл болох юм бол жинхэнэ аюул бий болно. Ялангуяа, цахим зэвсэг хөгжлөөсөө давсан сөрөг үр дагавар гаргах боломжтой.

Гэтэл өнөөдөр хэт даврагсад, эсвэл террористууд буу, пулемёт, тэсрэх бөмбөгийн наймаанаас илүүтэй цахим зэвсэглэлд тэрбум, тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

-Сүүлийн үеийн технологи хүмүүсийг хакераас хамгаалахад зориулагдсан гэдэгтэй санал нийлж байна уу?

-Хүмүүс өөрсдийн iPhone, эсвэл iPad-ыг цахим довтолгооноос бүрэн хамгаалагдсан гэж боддог. Гэвч энэ нь том андуурал. Учир нь, технологийн өндөр шийдлийг шингээсэн эдгээр бүтээгдэхүүн ч бас компьютер мөн. Яах вэ, одоогийн байдлаар энэ төрлийн вирус гарч ирээгүй байгаа ч энэ нь цаг хугацааны л асуудал. Технологи цаг хугацаатай өрсөн хөгжиж байгаа бол вирус түүнээс ч хурдан шинэчлэгдэж байна.

-Ихэнх хүн цахим гэмт хэрэг, хакер зэргийг онц ноцтой гэж боддоггүй. Гэтэл та өөрөөр боддог юм байна?

-Сайн асуулт байна. Үндэсний болон олон улсын цахим халдлагаас хамгаалах албууд маш сонор сэргэг ажилладаг. Тэдэнд өөр тийш сатаарах өчүүхэн төдий ч цаг байдаггүй. Учир нь, дээр хэлсэнчлэн цахим халдлагын ирээдүйд гаргах үр дүн онц аюултай.

Тиймээс орчин үеийн дэлхий ертөнц энэ салбараас юу шаардаж байна гэвэл нэгдүгээрт, маш сайн хамгаалалт, хоёрдугаарт, мэргэжлийн кибер цагдааг шаардаж байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vcghhg(78.53.191.213) 2014 оны 04 сарын 08

ooroo virus hiij gargaad daraa n teriigee ustgah programmaa gargadag geed bsan ene baagiig

0  |  0
vcghhg(78.53.191.213) 2014 оны 04 сарын 08

ooroo virus hiij gargaad daraa n teriigee usfah programmaa gargadag geed bsan ene baagiig

0  |  0
Top