“Time” сэтгүүл дэлхийн шилдэг эмэгтэй удирдагчдын нэрийг зарлалаа. Энэхүү жагсаалтад 2006 оноос Либерийг удирдаж байгаа Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлиф орсон байна. Түүнийг энэ цаг үеийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэж нэрлэжээ. Эллен Жонсон 2011 онд Нобелийн Энхтайвны шагналыг хүртсэн юм. Түүний ярилцлага “Time” сэтгүүлд нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
-Та африк эмэгтэйчүүдийн эрхийн төлөө бүх насаараа тэмцэж байна. Энэ тэмцэл таны амьралын нэг хэсэг болжээ. Өдгөө FAS /Африкийн эмэгтэйчүүдийн нийгэмлэг/ дэлхийн хамгийн нөлөө бүхий байгууллагуудын нэг болсон. FAS-ийн цаашдын үйл ажиллагаа ямар зарчмаар үргэлжлэх бол?
-FAS миний хувьд үнэт зүйл. Бүх насны минь мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлсний минь үр дүнд Либерийн хүчирхэг бүсгүйчүүд Африкийн эмгэнэлт хувь тавиланг эргүүлээсэй гэж хүсдэг. Та намайг анхнаасаа амжилтай байсан гэж бүү бод.
Би багадаа бусад охидын нэгэн адил буурцаг хэрхэн боловсруулах, маалингыг яаж ээрвэл чанартай утас болдог тухай хичээл заалгаж байсан. Харин хөвгүүд сургуульд бичиг, үсэг заалгаж, тоо бодож, бас уншиж сурдаг. Энэ уламжлал одоог хүртэл байсаар байгаа нь миний шүдний өвчин болоод байна.
Гэхдээ миний бага байсан тэр үеийг бодвол эцэг, эхчүүд охидоо сургуульд сургаж, боловсрол эзэмшүүлэхийг илүүд үзэх болсон. Энэ бол АЭН-ийн нэг амжилт. Одоо Либерийн таван охин тутмын гурав нь сургуульд сурч байгаа шүү.
-Таны үгийг сонсоод байхад Африкийн хөгжил эмэгтэйчүүдээс шалтгаална гээд байх шиг. Эрчүүд үүнийг хүлээн зөвшөөрөх болов уу?
-Би танд хамгийн энгийн жишээ хэлье. Дорой буурай Африкийн эдийн засгийг хэн жолооддог гээч. Мэдээж эмэгтэйчүүд. Тэд нуруундаа бяцхан хүүхдээ үүрчихээд, өглөөнөөс орой биш, бүр шөнө болтол гэрийнхээ бүх ажлыг амжуулна. Хамгийн сайн тариаланч, худалдаачин, бизнесмэн хэн бэ гэвэл тэр дорой буурай африк эмэгтэйчүүд чинь. Учир нь тэд энэ их ачааллын хажуугаар тариан талбайгаас олсон жаахан мөнгөөр гэр бүлийнхээ төсвийг хангалттай сайн төлөвлөдөг. Эцсийн сохор зоосыг ч талх болгож чаддаг хүмүүс.
Африк эмэгтэйчүүдийн туйлын хүсэл юу болохыг мэдэх үү. Эрчүүд бол сайн машин, сайхан байшин боддог. Харин бүсгүйчүүд үр хүүхдэдээ юу үлдээх вэ, яавал нөлөөтэй болох вэ гэдгийг бясалгадаг. Үүний ачаар “хар” тив өнөөдрийг хүртэл эзлэгдээгүй үлдсэн юм.
Африк эрчүүд яагаад багаасаа сургуульд сурдаг вэ. Яагаад гэвэл эцэг, эх нь охидоо гэртээ үлдээж, ажлаа амжуулахыг хүссэндээ ийм сонголт хийдэг юм. Тэгвэл одоо охид боловсрол эзэмшиж чадвал цусанд нь шингэсэн тэр их хүчийг оюуны чадавхтай хослуулж, улс орноо хөгжүүлж чадна. Тиймээс би энэ улсын тэргүүний хувьд африк эмэгтэйчүүд улстөрийн нэг институц, хөдөлгөх хүч мөн гэж бардам хэлнэ.
-Либерийн төрийн тэргүүн, дэлхийн хүчирхэг бүсгүйчүүдийн нэг Эллен багадаа ямар охин байв?
-Би африк уламжлалаар өсч, бусдын нэгэн адил ажилладаг байсан гэж дээр хэлсэн. Гэхдээ нагац өвөө маань харьцангуй дэвшилтэт үзэлтэй хүн байсан болохоор ээжидболовсролэзэмшүүлж, багш болгосон юм билээ. Энэ нь миний үзэл бодолд эрх чөлөөт байдлыг бий болгоход нөлөөлсөн чухал зүйл юм.
Тиймээс би бусад охидыг бодвол уншиж, бичиж чаддаг байлаа. Харин намайг 12-той байхад албан ёсоор сурагч болгосон. Энэ тал дээр намайг маш сайн дэмжсэн хүн бол аав.
Яг үнэнээ хэлэхэд би багадаа Ерөнхийлөгч болно гэж боддог байсан. Мөрөөдөж, хүсэх биш боддог байсан юм шүү. Хэрвээ би Ерөнхийлөгч болох юм бол тосгондоо дахин нэг сургууль байгуулна, тэнд дандаа охид сурах болно гэж хүртэл өөртөө амласан.
Гэхдээ би одоо ч гэсэн Абиэна, Эбелэ зэрэг сайхан африк нэртэй болоогүйдээ харамсдаг. Хөөрхий аав минь эрх чөлөөг бэлгэдэж, Эллен Жонсон гэдэг нэрийг өгсөн юм билээ. Миний судсаар африк цус гүйж байгаа. Би хэчнээн хичээгээд ясаа өөрчилж чадахгүй шүү дээ.
-Либери улс дэлхийн хамгийн хэцүү орнуудын нэг. Харин сүүлийн үед омог хоорондын мөргөлдөөн гарахаа больж. Гэхдээ л сөхөрсөн эдийн засгийг хөл дээр нь босгох хүндхэн үүрэг таны нуруун дээр байна?
-Би их шартай хүн юм шиг. Бага байхын л “Би хийхгүй бол бусад нь чадахгүй” гэдэг бодолтойгоор аливаа ажил руу шүд зуун ордог байлаа. Одоо хөгширсөн ч энэ зангаа тавихгүй юм. Омог хоорондын мөргөлдөөн Либерийг сөхрүүлсэн. Эдийн засгийн бүх хүчин чадлыг армид зарцуулснаар үйлдвэрлэл, шинжлэх ухаан, бизнесийн салбар хаягдсан. Тиймээс одоо сөхөрсөн Либерийг Элленээс өөр өндийлгөх нэгэн байхгүй гэх хатуу шаардлагыг өөртөө тавиад байна.
Нэг зарчим бий. Амжилт намайг дагахгүй бол би амжилтыг алдалгүй мөшгөх болно гэж. Бидэнд жимсний тариалан, тосны ургамлын талбай, бас ч үгүй газрын баялаг байна. Өөр юу хэрэгтэй юм бэ. Одоо гагцхүү ханцуй шамлан дайрах л үлдлээ.
Дээрээс нь би бусдаас шинэ санаа олох маш дуртай. Үүний тулд хөдөө тосгодоор хэдэн өдөр аялахад л хангалттай байдаг. Аль нэг тосгонд очиж, айлуудаар зочлонгоо агч модны шүүстэй цайгаар дайлуулах нь ажлын алжаал тайлах хамгийн шилдэг арга. Дараа нь би бяцхан охидтой чин сэтгэлээсээ ярилцаж, хүсэл мөрөөдлийг нь сонсдог юм.
Та бод доо, бяцхан охид ээжийнхээ хийж өгсөн ур муутай хүүхэлдэйг тэвэрч, нүд рүү минь ч харж чадахгүй, итгэл муутайгаар мөрөөдлөө шивнэхдээ ямар шилдэг санаануудыг надад өгдөг гээч. Нэг охин бүр эрүүл мэндийн салбарыг хэрхэн өөд татах тухай маш оновчтой санал хэлсэн шүү.
-Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгч болоход африкчууд баяр тэмдэглэж байсан. Тэр бол хар арьстнуудын шилдэг төлөөлөл гээд л. Энэ танд ямар бодол төрүүлсэн бэ?
-Яах вэ, тэр хар арьстан. Африк гаралтай. Гэхдээ л тэр америк хүн. Түүний сэтгэл зүрх АНУ-ын хүчирхэг байр суурийг хадгалахад л чиглэж байгаа. Түүнээс биш тэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч биш.
Өнөөдөр Америкт “хар”-уудын байр суурь ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд тэр хар толгойнууд хаа очиж оюуны чадавх сайтай.
Бидний хувьд Барак Обамагаас сурах зүйл нь аливааг шийдэж буй уян хатан чанар, улс удирдах ухаан нь. Тэрнээс биш мянга мянган африк охид, хөвгүүд Оксфорд, Харвард, Стэнфордод сурч, дэлхийн шилдэг залуустай мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байна.
-Африкчуудад хамгийн хэрэгтэй байгаа зүйл вэ?
-Энх тайван. Барууны ертөнцөд африкчуудын эв нэгдэл хэрэггүй учраас бид л өөрсдөдөө анхаарах ёстой. Бас азтай байх хэрэгтэй. Энд нэг зүйлийг хэлэхэд азыг олдоггүй, бүтээдэг юм шүү.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
Amerikad haruud davarsan shuu dee.
ХАРУУД, ХАСАГУУД ХОЁРЫГ ХААНА Ч БАЙСАН ДАВРААЖ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ!!! ТЭДЭНД ИХ НҮҮР ӨГВӨЛ НЭГ МЭДЭХЭД Л ЧАМАЙГ ГЭРЭЭС ЧИНЬ ХӨӨЖ, ЭХНЭР ХҮҮХДИЙГ ЧИНЬ ХӨНӨӨНӨ.