Коммент: Аливааг хоёр туйл руу тасдаж шиддэг муухай монгол зан

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

Монголчууд бид  “тэнэг” туйлшрамтгай ард түмэн. Түүнийгээ “муухай монгол зан” гэж нэрлэдгээс үзвэл бид өөрсдийгөө мэдэхийн дээдээр мэддэг ч юм шиг. Гэвч хэн нь ч энэ зангаасаа ангид байхыг хүсдэггүй нь харамсалтай. Үүний илрэл нь сошель медиа хөгжсөн сүүлийн хэдэн жил тод томруунаар харагдах болсон. Тухайлбал, бид цахим ертөнцөөр дамжуулан баатар болоод “дайсан”-ыг гэрлийн хурдаар төрүүлж байна. Хамгийн аймаар нь нэг хүнийг нүдэхээрээ урсах цус, уйлах нүдтэй, эцэг эх, амраг ханьтай, үр хүүхэдтэй хүн гэдгийг нь мартаад л дэвслэдэг.  Өөрөөр хэлбэл, хүн байх эрхийг нь тэр чигт нь хасчихдаг. Энэ нь хэр энэрэнгүй үзэл юм бол. Бодож үзмээр. Яг өнөөдрийн байдлаар  Вьетнамчуудад биеэ үнэлсэн гэгдээд буй хоёр охины тухай харин ч нэг шуугиж байна. Бид тус явдалд ямар нэгэн дүгнэлт хийхийг урьтал болгосонгүй. Харин “Коммент” булангаараа дамжуулан хоёр туйл руу савласан "муухай монгол зан"-г харуулахыг зорилоо.

  • Харгис гэхэд дэндүү харигс үзлээр туйлширсан худлаа хэлбэрдэгч ариун гэгээнтэнүүд өөрсдөө Хүний дээд байхаар гийгүүлсэн зүйл юу байна? Хүний тэнэглэлийн бүхий л хэлбэрээр туйлширсаар хэт радикал арабын бурангуй, харанхуй фанатистуудаас юугаараа ялгарч байна, бид?

Uyanga Tsoggerel 

  • Тэр хүнийг тэжээж тэтгэхгүй л бол бусдын амьдралд хөндлөнгөөс хэлбэрдэн заадаг мунхаг юмнууд бүүрч илүү.

Болдын Тулга-Эрдэнэ   

  • Үндсэрхэг болох гэсэн туйлшрал. Үнэхээр тэгж улс үндэстнээ боддог юм бол  Вьетнамуудаас илүү машин засаад сурчих хэрэгтэй байгаа юм.

Ganbaa Ganbaatar  

  • Ийм байдал уруу түлхэж байгаа эрх баригчдийн л буруу, тэд нар, энэ охидууд ч буруу байхгүй.

Maagii Jj  

  • Хүн өөрийнхөө биеийг хэндээ худалдаад, яаж ч явсан ямар хамаатай юм. Энэ халаглаж үхэх гээд сүр болоод байгаа хүмүүсийн хэнийг яаж хохироосон болоод үх, үсийг нь хус гээд байгаа юм бэ.  Нэг л их ариун цагаан хүмүүс бусдыг шүүгээ л, яаж амьдрахыг нь заагаад л...
  • Ажил хийж болно шүү дээ. Хэтэрхий хялбараар мөнгө олох гэсэн шуналаасаа болж байхгүй юу.

Urianhai Odgerel 

  • Бидний нэг гэж бодохоор зөв замдаа ороосой гэж бодох юм. 

Гантулга Ганбаатар  

  • Бидэнд өөрийн буруу гэж байна уу? Юм л бод төр засаг хямрал олноороо орж ирсэн гадаад иргэдийн буруу гэхийн.

Turtogtokh Batbileg 

  • Төлгөөр машинаа засуулхаа больчих монгол хүн монгол бүтээгдэхүүнээ хэрэглээд сурахад болох юм биш үү. Мөнгөгүй тэд нутаг буцна шүү дээ.

Chandmani Erdene Enebish  

  • Биеэ үнэлэлт, замбраагүй явдал, архидалт, ядуурал гэдэг аль ч нийгэмд байдаг л үзэгдэл. Тухайн улсын амьжиргааны баталгаа, иргэдийн эрүүл ухамсарт үзлийн төвшиний хэмжээгээр их үү, бага уу л гэхээс биш. Түүнийг нийгэм олонхоороо чарлалдан чулуу нүүлгэсэнээр ариун гэгээн, сайхан нийгэм болдогүй юм. Эрүүл, зөв төлөвшилтэй залуус нь авахыгаа авч, жигшихээ жигшээд л явах боловч хамгийн түрүүнд ХҮН-ээрээ үлдэх хүнлэг үзэлтэй байх ёстой. Тэгээд ч цайчихсан биеэ үнэлэгч байсан бол амиа хорлох хүртлээ эмзэглэх үү? Тэр Вьетнамууд дүүрч, тэр охид чинь та бидний адил, үр хүүхэд, найз нөхдийн чинь адил ирээдүй гээч зүйл рүү алдаж онож хүрэх Монголчуудын нэг.

Uyanga Tsoggerel  

  • Бидий энэ тэнэг туйлшрал уу. Яс юман дээр өөрсдөө Вьетнам байтугай  ёс суртахуунтай нөхдүүд хамгийн их харааж зүхэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Ugtaal NB  

  • Тэгээд ч ажилгүй архичин монгол залуучуудаас ажилтай даруухан Вьетнам залуу нь охидуудад таалагдаж байгаа байлгүй дээ.

Orhon Gerel  

  • Очиж маяглаж архидаж заваарч байхдаа тоогоогүй юм байж одоо ингээд яахав дээ. Энэ зэргийн юм даахгүй юм бол анхнаасаа тэгэх хэрэггүй байсан юм. Нэгэнт л болсон юмыг хүлээн зөвшөөрөөд даваад л гарах хэрэгтэй. Хэсэг шуугиж байгаад мартана гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Интернэтээр л шуугиж байгаа болохоос ямар тэр лалынхан шиг очоод зодож нүдээд хамрыг огтлоод байгаа биш. Иймэрхүү хөнгөн замаар явбал амьдралд нь энэ байтугай толбо үлдэнэ дээ.

Delgets Del  

  • Хамгийн ихээр үнэний туйлыг нэхэгч, ариун гэгээнийг шаардагч нар хамгийн хүнлэг бус, араатан авир гаргаж, алж хядах, нийтээрээ жигшэн цээрлүүлэхийг турхирдаг. Үнийг харсаар байж өөрийн ухаангүй юм шиг дагалдан бахирлдах хүн сүрэг... Бид нарын дотор хүн гээч юм үлдэв үү?

Uyanga Tsoggerel 

  • Монгол хүүхнүүд минь зарим нэг нь хормой хотоо хумиж баймаар байна шүү. Энэ олон гадны кино гадаад үзэл сурталын дайнд соёлын довтолгоог монголоо гэсэн дархлаа суллаж байна. Эрэгтэй хүүхдүүд нь сульдаа болж эмс хүүхнүүд нь сувхай болжээ.

Chandmani Erdene Enebish  

  • Алж хядах залхаан цээрлүүлэх гэж хэн ч хэлээгүй. Харийнхан нутаг дээр минь ингэж даварч охид эмстэй маань завхайрч байна гэж үгээ хэлэх эрх хэнд ч бий. Аль ч улс орон ийм л хандлагатай байдаг. Манайх харин ч гадаадынханд дэндүү чөлөөтэй, хяналтгүй даврааж байж мэдэх юм. Солонгост ийм хэрэг ингэж цацагдсан бол ёстой жинхэнэ залхаан цээрлүүлэлт болох байх. Ялангуяа ахмад настай эмэгтэйчүүд нь охидоо өмөөрөх биш сургаж хүмүүжүүлэхэд илүү анхаарч маш хатуу чанга үгээ хэлдэг хянадаг.

Delgets Del  

  • Үнэхээр өөрийн чинь төрсөн охин эсвэл дүү чинь ингэж явбал ямар вэ гэж бодоод үз. Бусдынх болохоор хамаагүй гэж бүү бод. Нэг л мэдэхэд халдварлаад газар авна. Өөгшүүлж болохгүй.

Delgets Del 

  • Овоо босгоогvй бол шаазгай юунд суухав гэдэг шиг Вьетнам засвар сайн гээд Монгол эрчvvд øøрсдøø тэднийг мøнгøжvvлсэн биш vv, битгий ингэж туйлширч байгаач!!!Алдсан нэгнийгээ татаад авахын оронд бvр тvлхээд хаячих юмаа! Тэр Охидууд богино бодолтой байгаа нь vнэн ч нийгмээс ингэж шахаж болохгvй байхаа. Залуучууд машинаа шvргvvлчихээд Вьетнам засвараар засуулна гээд л новширдог биз дээ, тэднийг давраасан нь ТА нар øøрсдøø!

Oyuka Oyuka  

  • Вьетнамуудыг давраад бай гээд Монголын тэнгэр хуртэл хальтаргаа үүсгэхгүй гэж цас орсонгүйдээ бид зам дээрээ болгоомжтой яваад байвал тэгээд вьетнамууд илүү л болно л доо.

Doonoo Dechin 

  • Манайд энэ бүхнийг шийддэг майф хэрэгтэй байхаа юунаас ч хараат бус байж чаддаг түүнээс та бид ингэж бичээд амжилт олох болов уу.

Ууганаа Ууганбат 

  • Охид ариун бол цус ариун гэдэгсэн.

Б. Мөнхөө  

  • Улс орны тусгаар тогтнол эрчүүдийн эр чадал ухаан бодолд биш эмс хүүхний эрхтэнд оршдог гэдгийг ойлгож ухаараач дээ, хүүхнүүд минь.

Khuntogos Enkhtur  

  • Манайд хүнлэг, ардчилсан, соёлт нийгэм бий болтол ч өдий байна дөө. 22 хос хромосомоор улс үндэстэнээ авч явах үзэлтэй улс дийлэнх байхаар хэдэн зуунаар ч хоцорч яваам, бүү мэд...

Uyanga Tsoggerel 

  • Хүнлэг байхын тулд хүн байх нь чухал эцэг эх удам судараа эхлээд бодох нь зөв биш үү. 30 сая бол за дүүрчээ 300 мянга нь харийн бэр болог ээ л гэмээр байна даан ч цөөхөн хүүхнүүдээ ийм араншин гаргаад байхаар чинь гомдоод байх юмаа.

Chandmani Erdene Enebish  

  • Өөрсдийнх нь л сонгосон сонголт. Хэнд гомдохов дээ. Бүгд л нас бие гүйцсэн эмэгтэйчүүд байсан.

Саран Монгол 

  • Тэгээд янхандалтыг, мөнгөнөөс өөрийхөө нандин ба яс чанараа худалдчиж байгаа хүмүүсийг зөвтгөнө гэж үү?

Tushig Doyod  

  • Өөрснөө гадаад нөхөртөй монголд тагнуулууд суурьшуулсан болохоороо л ингэж байгаам цаанаа өөрийгөө хамгаалах гэсэн л санаа байна таны энэ үзэл бодол танд л байг.

Sainaa Dorjbileg 

  • Хүний газарын бурхантай байснаас өөрийн газарын чөтгөр дээр гэж манай өвгөд яасан үнэн хэлж вэ заяа нь хаясан дэлхийчлэл их дэлхийчлэгдвэл хөгшрөөд ясаа хаях газаргүй болно доо. 

Tumen Batbayar 

  • Монголоо гээд алтан соёмбоо ясаараа тулж алтан амиа юманд бодоогүй дайчин сайхан өвгөдөө бодооч та нар хүүхнүүдээ даанч дээ.

Chandmani Erdene Enebish 

  • Одоо энэ дэмий эрх чөлөө дэлхийчлэл гэсэн хүн чанараа болих хэрэгтэй эхлээд ээж аав элгэн садан эх нутагаа хайрлаад дараа нь хөх дэлхий, хүний эрээ хайрла.

Miigaa Sur  

  • Манайд хүний эрхийг хамгаалах хангалттай орчин бүрдээгүй үед иймэрхүү эрсдэлтэй зүйлс тарсаар л байх болно, тиймээс хүн бүр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд үйлдэлээ хянаж явах хэрэгтэй биз. Гээндээ ч бий гоондоо ч бий гэж үгтэй. Энэ хүүхнүүдийг хамгаалах газар хэрэгтэй, эд өөрсдөө эрхээ яаж ойлгох вэ гэдгээ ухаарах хэрэгтэй.

Оюун Анхбаяр  

  • Энэ дэлхийн хөгжил чинь харь холоос хайрлаад хамтараад хөгжсөн юм биш хажуудаа байгаа элгэн садан эх орноо хайрлаж хүндэлж хөдөлмөрсөнөөр хөгжсөн юм хүний эрх ярихаасаа өмнө үүргэ хариуцлагаа ухаарч мэдрээд өөрийн гэснээ хүндэлж хайрлаж сур (айлаас ирэхээр авдраа ух ) гэж

Оюунболд Болд 

  • Өвгөдийнхээ үлгэрийг сонсоод ухаажихгүй аав ээжийнхээ үгийг аваагүй атаархуу зандаа америк баабар хоёрыг шүтсэн сайхан монгол эрийг хүнлэг сайхан хайрладаггүй байж өдий зэрэгтэй улсаа аваад ирсэн ухаант өвгөд халамжтай ээжүүдийн ухааныг өвлөөгүй дээгүүр харцтай дэндүү хормой султай хүүхүүд олшорсон байна шүү (зарим энэ бичсэнд хамаарах эмс нэрт толгой нь эргэсэн хүмүүст зориуллаа.

Chandmani Erdene Enebish  

  • Нууцаар биеэ унэлэх явдал Монголд хэтэрхий газар авсаны гай. Тэгээд ийм хэцүү асуудлыг зарим нь өмөөр ч өөгшүүлэх янзтай. Ийм юмтай эвлэрээд харсан ч хараагуй царайлж дуугай байцгаах болж байна уу...

Batbold Lodon  

  • Хүмүүсээ монгол охин биш вит.ийнх нь эхнэр нь гээд байсан ш дээ. Юундаа ингэж хэрэлдэж байдгын бэээ. Стрессдэхээ л боличихоо.

Dado Dadoz  

  • Хүмүүсийн хандлагыг харахад охидтой явалдаж, зугаагаа гаргасан Вьетнамчуудын талаар хэн ч дурссангүй. Хэн ч Вьетнамчуудыг буруутгасангүй. Зөвхөн монгол охидоо л дээд зэргээр үзэн ядаж байна. Уг нь монгол хүн юм бол эхлээд монгол хүнээ өмөөрөх ёстой байх.

Ogie Odgerel Eagle News...

  • Монгол эрчүүд нь муу байлаа гээд заавал өмхий амтай заваан гадаад амьтны доор хэвтэх ёстой юм уу.

Оогий Ноо  

  • Халх хүний үр байтлаа 
    Хятадын (gadaaduud) доор орж чадлаа гэж үү 
    Хоолгүй хоносон ч гэсэн 
    Хужаагийн шээсийг гаргаж чадлаа гэж үү 
    Инээж ханиагаад явдаг найзууд чинь 
    Инээж хөхрөөд чамайг муулж байна лээ 
    Илжэрсэн хужаагийн нааран дээр янцаглаж хэвтэхдээ 
    Ирээдүйгээ бодсон уу чи...??????

Altan Shagai  

  • Монгол охиноо доош нь хийхийн оронд тэр Вьетнамуудыг очиж сургаач. 

Gandush Tsolmon  

  • Зарим охидууд ухамсар доройгоосоо болоод явж байгаа, бас хүний эрх та нарт хамаагүй гэж хэлнэ.
    Энэ бүхний буруутан нь хөөрхий нөгөө л хэдэн муу нэртэй Монгол залуус.

Miigaa Sur  

  • Бусад охидууд нь ахин ийм байдалд орохгүй байлгүй дээ. Бусдад нь сургамж, санамж.

Chuluun Baatar 

  • Ухамсар сэтгэхүйн доройтолтой байгаа юм чинь дураараа явалдаж дураараа амиа хорлох нь аргагүй шүү дээ...

Сүхбаатар Бат-Эрдэнэ 

  • Энэ хэдэн Вьетнамуудын буруу ч гэж юу байхав дээ! Асуудлыг бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй бус уу???

Машинаа засуулдаг жолоочид нь Монгол
Машинаа засч чаддаггүй залуус нь Монгол
Татах тамхи олоод өгдөг наймаачид нь Монгол
Тааваар нь зугаацуулдаг охид нь Монгол

Бид өөрсдийгөө л толинд харах хэрэгтэй байх!

Uugii Uugii 

  • За нөгөө үзэн ядахааар дүүрсэн Монголчууд одоо баярлаж байгаа байлгүй дээ. Үзэн ядсан охидууд нь үхэх гэж байгаа юм чинь. Одоо тэгээд аягүй бол баахан өрөвдсөн хүмүүс гарч ирнэ дээ..
Dalai Erdenetsogt 
  • Бид алдааг өөрсдөөсөө хайгаад үзэе.
    Вьетнамчуудыг үзэн ядаж алж талах яахав ээ хүн алвал хуультай.

Ganzo Link 

  • Бидний дүү нараас ялгаагүй л хөөрхөн охид байна. Алдаж эндэж яваа ийм үед нь түшээд авах хэрэгтэй. Түлхэж хаяад юу ч өөрчлөгдөхгүй.

Энхсайхан Энхээ  

  • Хөөрхөн охидыг хайрлаж чадалгүй гомдоохоо больчих. Хааяа магтаад гоё үг хэлчих. Архи ууж зодхоо больчих. Хардаж дарамтлахаа больчих. Тэр засварчидаас дутахгүй өөрийн өмнөх ажлаа хариуцлагатай чанартай гүйцэтгэл сайтай хийгээд сурчих. Янз бүрээр доромжилж харааж зүхэхээ больчих. Зөвхөн өөрт нь зориулаад ганц удаа дуу дуулаад өгчих. Ганц удаа ч гэсэн шүлэг уншаад өгчих. Хайртай шүү гээд үнэн сэтгэлээ хэлээд өгчих. Цэцэгийн баглаа бариад очоод үз ямар их баярлана гээч. Хөөрхий тэд ч гэсэн сайхан Монгол эр хүнээр хайрлуулж хайрлаж амьдрахыг бодож л байгаа. Монгол эрчүүд маань бас бодох л хэрэгтэй. Манайхан уул нь ухаантай даа ухаантай...

Tsermaa Byambabayar  

  •  
 
  • Вьетнам улсын Элчин сайдын яам: Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авах болно. Мөн вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно.

 

А.Алтаа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.211.63.136) 2025 оны 06 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. UROLOGIST(197.211.63.136) 2025 оны 06 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
LALAR LUUHAANUUD(180.235.187.174) 2025 оны 03 сарын 13

LALAR ADMIN SETGEGDEL USTGAHAA BOLI . HUJAAGIIN SHEESNUUD

1  |  0
Patriot(180.235.187.174) 2025 оны 03 сарын 13

Эд материал шүтсэн зөвхөн Монголын нийгэм. Өөр улсад бол шааал өөөр

1  |  0
Patriot(180.235.187.174) 2025 оны 03 сарын 13

Төр барих дээд талаасаа болон жирийн иргэн хүртлээ оюун санааны доройтолд орсны үр дагавар.Охид нь биеэ үнэлэх,төрийн нэр барьсан нь эх нутгаа зарах 2 ялгаатай.Эх орон ганц л даа

1  |  0
selenge(112.72.13.67) 2025 оны 03 сарын 13

Ter ohiduudiig haraaj zvhehee boli uursdiin ohiduudtaiga zvirlvvlj vz yahnav de huurhiisiig

1  |  0
Төлөгүүдийн хэрэгцээ(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

Наад хэдэн төлөгөө хөөж явуулчаад хэнээрээ будаг, замаск мэтийн хортой ажлаа хийлгэх юм бэ. Би л лав Монгол хүнээр тийм хортой ажил хийлгэхийг дэмжихгүй

1  |  0
hi(202.21.106.109) 2025 оны 03 сарын 13

Uher mongolchuud uursduu yu ch chadku.ih mungu nehsen,hun hulhidsan yumnuud.veitnam,hytaduud solongosuud bol ajip hiij sursan humuus ijilhen l humuus bid nar tednees iluu zuil bhgui teneguudee hudlaa nutsgentseejee deldehees hetrehgui uhruud

1  |  0
Алтай(43.242.243.89) 2025 оны 03 сарын 13

Өөрсдөө машинаа тэднээс дутахгүй засч чадаж л таараа. Мөнгөө өгөөд, тэнэг охидоо бузарлуулаад, тэднийг өмөөрөөд ч яахав. Гэрт нь хариулчихвал болоо өөрсдийнхөө охидыг бузарлана биз. Хүнээ сонгож чадахгүй, хүндлэл хүлээж хайрлуулж чадахгүй заваарсан охидоос болж бүх эрчүүд доромжлуулах ёстой гэж үү. Мөнгөнөөс өөр юу ч бодохгүй, толгой муутай хормой султай эмэгтэйчүүдийг зөвтгөөд хэрэггүй. Залуу хүн хөдөлмөрөөрөө мөнгө олж чадахгүй, эрчүүд нийгэмд буруугаа өгөөд заваараад байхдаа яахав дээ. Ёстой нүдний булай. Засах гэж ярилцаж, бичиж, ичээх ёстой. Яадгийн хамаагүй зөв гэж боддог хүмүүс битгий о

1  |  0
taisyn(103.229.120.169) 2025 оны 03 сарын 13

Zuger mongo mongoldo yldee gadagcha bich mongoldo ta nar bododo sard neg vetnam zasvar heden togrogni ajil hiij bain bagaar bodohor 1000$ ajil odorto hiij baiga teged 1jil bolohod heden ttogrog $bolguu teged hyamral yariad baihin

1  |  0
Top