Малайз уруу гарч буй охидыг хянадаг газар байна уу

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 09

Малайз улс Монгол улсын визгүй зорчдог цөөн орнуудын нэг. Монгол Улсын визгүй зорчдог орнууд ихэвчлэн хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнууд.

Харин тэдгээрээс арай өндөр хөгжилтэйн дээр мөнгө олох хялбар аргуудаараа Монголын охидын дунд нэрд гарсан Малайз уруу манай охид, бүсгүйчүүд мөнгө хийхээр гардаг нь нууц биш.

Харин тэднийг хянадаг, шалгадаг, тогтоодог байгууллага гэж манайд байхгүй гэхэд хилсдэхгүй нэгэн баримт дуулгая. Өнгөрөгч 6 сарын 15-нд Малайзад буудуулсан Монгол эмэгтэйг тус орны асуудлыг хариуцсан Монголын Элчин сайдын яам мэдэхгүй байна. Бүхэл бүтэн 5 буудуулчихсан Монгол эмэгтэйг Монголын Элчин сайдын яам тогтоож чадахгүй, найз залуу хэмээх 35 настай гадаад эр нь Номин-Эрдэнэ гэдгийг хэлж байх жишээтэй.

Тэгээд түүнийг хэзээ, ямар шугамаар Малайзад орж ирснийг ч бараг мэдэхгүй сууж байсан. Малайзын цагдаагийн газар нь Номин-Эрдэнэ хэмээх Монгол эмэгтэй буудуулсан асуудлаар Бангкок дахь Монголын Элчин сайдын яамтай холбогдож, түүнийг хэний хэн болох тогтоохоор хамтран ажилласан ч Монголын Элчин сайдын яам энэ улсад гарчбуй иргэдийнхээ талаар мэдээлэл тун хомс байдгийг нотлоод авсан юм. Малайзын цагдаа нарыг хэлснээр, Монголын Элчин сайдын яам нэлээд хожуу Номин-Эрдэнийг тогтоожээ. Үнэндээ Бангкок дахь Монголын Элчин сайдын яам Малайзад хэн гэгч Монгол охин, хөвгүүн хаана, юу хийж яваа талаар юу ч мэддэггүй.

Тэгээд ч гадаад дахь Монголын Элчин сайдын яам нутаг нэгтнүүддээ үйлчлэх нь бүү хэл нэг л их хаалттай хөндий газар байдаг. Монголчуудыг өөрсдөө очихоос нааш аливаа наашаа гэж ерөөсөө дуугардаггүй. Зориод очсон монголчууддаа хүртэл хүнд суртал гаргасан, танихгүй газар очсон цаашлаад гуйлга гуйх гэж очсон юм шиг сэтгэгдэл төрүүлдэг сонин газрууд байдаг.

Тэгсэн атлаа ажилчин, албан хаагчид нь гадуур ажилтай гэх нэрийн дор нэг л их гадуур зугаалсан хүмүүс. Юутай ч, Малайзад буудуулсан Номин-Эрдэнийг Монголын Элчин сайдын яам бус түүний эгч нь тодорхойлжээ. Уг нь Элчин сайдын яамдуудад хариуцаж буй орнуудад нь буй Монгол хүний талаарх мэдээлэл нэгд нэгэнгүй байх ёстой биз дээ. Одоогийн байдлаар Малайзад яг хэдэн Монгол эмэгтэйг байгааг мэддэг газар, хүн ч алга. Хэлсэн ч маш бага тоо хэлдэг. Тэгээд ч тооллогод ороогүй охидыг хаагуур, юу хийж явааг мэдэх ч үгүй.

Магадгүй тэдний нэг нь хүний эрх дээд зэргээр зөрчигддөг Малайзад хэн нэг гаж донтон болон тэдний хамсаатнуудын эрхшээлд боолчлогдож байгааг лав үгүйсгэхгүй. Адаглаад аминд нь л хүрэхгүй байвал болоодоо гэж бодох юм. Одоо нэг тогтоох цаг нь болж, авчрахыг нь авчрах цаг нь болсон байх аа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(91.209.25.182) 2025 оны 03 сарын 13

I secrahed a bunch of sites and this was the best.

1  |  0
Bvrtgelgvi irgen(188.155.130.28) 2025 оны 03 сарын 13

Ene bol bvh gadaadad bga Elchin saidiin yamdiin ajilaa meddeggvi vvreg oroil bhgvi heden hvn yu hiidegiig ch medehgvi nernees tsaashgvi gazaruud bdag gedegiin jishee bvgded niarga hemjee avah heregtei

1  |  0
sd(103.229.120.55) 2025 оны 03 сарын 13

Unen shu bas deer ni gadaadad yashkadaj yavdag ohiduudiig ar geriinhen ni bodmoor um da

1  |  0
Сувд(175.208.30.49) 2025 оны 03 сарын 13

Нийтлэлийн агуулгыг дэмжиж бна.

1  |  0
gghj(150.129.140.67) 2025 оны 03 сарын 13

Ter ajlaa hj chaddagui ymnuudiig tataj awch ireed oor chadah humuusiig ywuulah heregtei shd

1  |  0
Top