Зуслангийн замыг тав хоног нээхээр болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 10

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын засварын ажлын эхний хучилтыг хийж дуусчээ. Энэ засварт 7.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, замыг 12 метр болгон өргөсгөж байгаа юм. Наадмын өдрүүдээр зуслангийн замд үүсэх ачааллыг харгалзаж, өнөөдрөөс тав хоногийн хугацаатай Шаргаморьт, Хандгайт чиглэлийн замыг нээх бөгөөд наадмын дараа төлөвлөгөөний дагуу хэсэгчлэн хааж, давхар хучилтын ажил, тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлийн замын засварыг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахаар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top