Хенри Форд: Эхнэртэйгээ л цуг байвал хойд насандаа хэн болох нь надад хамаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 01

1890 оны үе Детройт хотын нэгэн компанид механикч залуу долоо хоногийн 11 долларын цалинтай ажиллана. Тэрээр өдөрт 10 цаг ажиллах бөгөөд орой гэртээ харьж ирээд шинэ хөдөлгүүр бүтээх гэж шөнө дунд хүртэл саравчиндаа шургуу ажиллана.

Харин эцэг нь хүүгийнхээ ажлыг хий хоосон цаг үрсэн ажил хэмээн үзэж байсан бол хөршүүд нь болон таньдаг хүмүүс нь түүнийг солиотой хэмээн шоолох болжээ. Хэн ч түүний хийж байгаа ажилд итгэдэггүй байсан байна. Зөвхөн эхнэр нь л нөхөрийнхөө хийж байгаа зүйлд итгэл дүүрэн байдаг байв.

Шөнө дөлөөр нөхөртөө туслан хүйтэн саравчинд дотор даарч бээрэн дэнлүү тусган зогсож байхдаа хөөрхий эхнэр нь нилээд хэдэн удаа хатгаа авч байсан гэдэг. Гэвч тэр туяхан эмэгтэйн нөхөртөө итгэх итгэл агуу байлаа. Харин хэдэн жилийн дараа нэгэн өдөр нөгөө солиот туяхан эхнэртэйгээ морьгүй сүйх тэрэг хөлөглөн утаа савсайлган моторын дуу паржигнуулан саравчинаасаа гарч явахыг хөршүүд нь харцгаасан юм. Тэр залуугийн нэрийг Хенри Форд гэдэг байв.

Тэрээр сурвалжлагчийн “Та хойд насандаа хэн болохыг хүсэж явдаг вэ” гэсэн асуултад Хенри Форд тун энгийнээр “Эхнэртэйгээ л цуг байх юм бол хэн байх нь надад хамаагүй” гэж хариулсан ажээ. 


Ийнхүү дэлхийд алдаршсан АНУ-ын "Форд Мотор" компанийн үндэслэгч Хенри Форд, анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн юм. Түүний үйлдвэрлэсэн "Форд Т" загвар нь Америкийн нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн билээ.

Тэрээр цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ-ын патентын албанаас 161 патент өөрийнхөө нэр дээр авч байжээ. "Форд Мотор" компанийн эзэн гэдгийнхээ хувьд тэрээр дэлхийн хамгийн баян, алдартай хүмүүсийн нэг байв. Форд үйлдвэрлэлийнхээ зардлыг бууруулж, аль болох хямд боломжийн үнэтэй машин бүтээн, илүү олон хүнд машинтай болох боломж олгохыг хичээж байв.

Нас нөгчих үедээ Форд өөрийн хөрөнгийнхөө нилээн их хувийг "Форд" сандаа үлдээсэн ч өөрийнхөө гэр бүлд "Форд Мотор" компанийг удирдаж, эзэмших бүх эрхийг үлдээсэн ажээ. 

О.Анир


Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(78.250.77.62) 2025 оны 03 сарын 13

mongoliin baychuud shar huvalzuud uls ard tumneesee hulgailj bayjsan bugd uhvel taarna

1  |  1
(202.5.202.130) 2025 оны 03 сарын 13

Сайхан түүх юм.

2  |  1
(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Хайрлах хүнээ олсон байжээ.Сайхан түүх байна.

3  |  0
(150.129.143.195) 2025 оны 03 сарын 13

Агуу эхнэр нь нөхрөөрөө агуу үйлсийг хийлгэсэн юм бишүү

2  |  1
(202.131.243.190) 2025 оны 03 сарын 13

Шинэ санаа, буянт үйлс... бас агуу хайрын ид шид нөлөөлсөн байх даа...

1  |  1
(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

ямар гоё түүх вэ бахарахмаар юмаа

1  |  1
(59.153.112.47) 2025 оны 03 сарын 13

yamar goyo tuukh ve

1  |  1
(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

Ta 2 mini daraa turulduu uchiraad dahiad olond buyantai ajilaa tugeej yabaarai. UM MANE BADMI HUM.

1  |  1
Гар бүл(43.242.243.122) 2025 оны 03 сарын 13

Үнэн гайхалтай агуу хайр байжээ.Танаар бахархаж байна. Таны гэргий азтай эмэгтэй байжээ.

1  |  1
Хүрээ хүн(59.153.112.157) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ агуу хүи,Эднийхний Нью-Йорк хотдоо бэлэглэсэн асар том эдлэн газар, музейг нүдээр үзэж, архинаас гарахад үнэ тэлбөргүй тусалдаг АА нийгэмлэгийг хөл дээрээ босоход нь тусалсан гэх мэт хүмүүнлэгийн ажлуудын талаар сонсоод бишрэх болсон.Аз жаргал зөвхөн хөрөнгөнд бус,гэр бүлд байдгийг харуулсан бурхан юм даа.

1  |  1
ойд(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

фордын эхнэр өндөг зардаг байсан бөгөөд жижигхэн гартай учир барьж байгаа өндөг нь том харагддаг иймд түүний өндөг хурдан зарагддаг байсан гэдэг Агуу хүний ард агуу эмэгтэй байдаг гэж Аргагүй үнэн юм байна

1  |  1
иргэн(119.40.97.107) 2025 оны 03 сарын 13

Агуу хүн

1  |  1
ford (103.9.90.2) 2025 оны 03 сарын 13

aguu hyn shyy niigmiin devshild hyrgesen oorchlolt hiisen

1  |  1
Top