Монгол Улсын иргэдэд хамаатай алдагдсан БОЛОМЖ бүхнийг эргүүлэн авчрах үүрэг эрх мэдэлтнүүдийн өмнө бийг манай сайт сануулан мэдээлж байгаа билээ. Энэ удаа газарт буух нь битгий хэл, цаасан дээрээс арчигдаад буй Сайншандын аж үйлдвэрийн паркийн асуудлыг хөндөж байна.
Норовын Алтанхуягаар удирдуулсан Шинэчлэлийн Засгийн газар 200 дахь өдрөөрөө 2013 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд “Шинэчилж шийдье 222” хэлэлцүүлэг зохион байгуулж байв. Тэр үед олон асуудал яригдсаны нэг нь Сайншанд аж үйлдвэрийн парк байгуулах зураг төслийг хийхэд зориулж 14 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан тухай байв. С.Батболдын Засгийн газрын үед яригдаж байсан уг төслийн мөнгийг Н.Алтанхуяг төсөвт суулган оруулж, батлуулсан түүхтэй.
Харин хөрөнгө мөнгөний зарцуулалт нь 2012 оны наймдугаар сарын 18-ны өдөр Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд болсон Х.Баттулгатай холбогдож таардаг.
2012-2016 оны хооронд АН төрийн эрхийг голлон барихдаа Сайншандын аж үйлдвэрийн паркийг ямар ч байсан босгоно гэж байв. Гэвч тэр үйлдвэрийн сураг алсарсан. Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа “Аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ, Сайншандын аж үйлдвэрийн паркаар түрий барин АН 7.9 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн гэж байв. Тэгвэл 2013 оны төсөвт суулгасан мөнгөний хэмжээг харахад энэ бол зөрүүтэй тоо. Ер нь Сайншандын аж үйлдвэрийн паркийг барьж байгуулахад орох зардлын хэмжээний талаар харилцан адилгүй тоонууд бийг хэлэх хэрэгтэй. Төсөл ид яригдаж байх үед холбогдох албан тушаалуудыг хашиж байсан хүмүүсийн хэлж ярьснаас үзэхэд 5-9 тэрбум ам.долларын зардлаар энэ бүтээн байгуулалт босох ёстой байсан. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн нөхцөл байдлаа харахад төр энэ мөнгийг шийдэх боломжгүй.
Цогцолборыг 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босгоно гэж тооцоход бүтээн байгуулалтын комплекст гурван тэрбум, төмөр замыг оруулж тооцоолохгүйгээр дэд бүтцэд хоёр тэрбум ам.доллар шаардагдана. Энэ хөрөнгө оруулалтын 15-аас доошгүй хувь төрөөс гарах ёстой гэсэн байр суурь 2014 онд салбарын яаманд байсан.
Сайншандын аж үйлдвэрийн паркийг барих үед 10 мянга, ашиглалтын шатанд 2400 ажлын байр бий болж, 21 мянган хүнтэй шинэ суурьшилын бүс байгуулагдах боломжтой гэж байв. Мөн нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган ам.доллар давна гэсэн гоё тооцооллууд нисч байв. ҮХШХ-ны дэд дарга Л.Зориг хэлэхдээ “Цогцолборт 2013-2015 онд цементийн, 2014-2017 онд коксын, 2014-2018 онд зэс хайлуулах, 2015-2017 онд үрлэн төмрийн үйлдвэр тус тус барьж, ашиглалтад оруулна. Тус цогцолбор нь жилдээ 12 сая тонн түүхий эд, материал, долоон сая тонн боловсруулсан бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх хүчин чадалтай болж, үр дүнд нь эдийн засгийн өсөлт огцом нэмэгдэж, аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах салбарынх 14 хувьд хүрна. Эдийн засгийн өсөлт 2021 он хүртэл 15.8 хувьд хүрч тогтвортой өсөх боломжтой” гэж байлаа.
Төрийн зүгээс энэ цогцолборын дэд бүтцийн асуудлыг хариуцан хийх ёстой байсан. Мөн өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн парк байгуулахын тулд төр, засгийн зүгээс хөрөнгө оруулагчдад НӨАТ, импорт болон гаалийн албан татвар, холбогдох татваруудаас чөлөөлөх зэргээр сангийн тусгайлсан бодлогоор дэмжих шаардлагатай байв.
Тэгвэл ийм эерэг тооцооллуудтай Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах зураг төслийн мөнгө болоод бусад асуудлуудтай салбарын яамыг толгойлж байсан Х.Баттулгыг холбож харахаас өөр аргагүй гэдэг. Тэрбээр сайдын хувиар 2014 онд хэлэхдээ “Монголчуудын хувьд эргээд харахад ийм том бүтээн байгуулалт хийж үзээгүй учраас бүтэхгүй гэсэн бодолтой хүмүүс олон байсан. Гэхдээ энэ бодлыг эвдэнэ. Мөн Эрдэнэтийг Оросууд бүтээж байсан. Бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл ихтэй. Боловсон хүчин тулгамдаж байна. Бидний хувьд маш олон судалгаа хийж, туршлага хуримтлууллаа. Ямар ч байсан Монгол улсын хөгжлийн гараа бол аж үйлдвэрийн парк” гэж байв. Мөн тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах тооцоо судалгааны багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон хөрс, ус техник технологи гээд шаардлагатай тооцоог гадны томоохон консерциумуудаар хийлгэлээ. Парк байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэж байлаа.
Үнэхээр тэгж бэлтгэл бүрэн хангагдсан юм бол чухам яагаад энэ төсөл цаасан дээрээс хүртэл арчигдахад хүрчихэв ээ гэдэг асуулт дагана. Х.Баттулга Ерөнхийлөгч одоо юм хэлбэл л аж үйлдвэржсэн улс болох хэрэгтэй гэж буй. Тэгвэл одоо Монгол Улсын иргэн бүрт хамаатай алдагдсан БОЛОМЖ бүхнийг эргүүлэн авчрах алхмуудын нэг бол төрийн тэргүүн маань Сайншандын аж үйлдвэрийн паркийг цаасан дээр нь эргүүлэн авчирж, улмаар хөрсөн дээр буулгах чиглэлд бусадтай эвтэй, эетэй байх ажиллах шаардлагатай байна.
Э.Болор
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
Сайншандыг төмөр замтай нь буруу газраа байгуулсан
Youtube deer garsan yariltslaga baina sh dee yzeed olon yum xutsal daa Mongoliin Tord xiisen yumtai xelex ygtei aaviin xyy shyy odoo doo MAHAH sarnih geed xolsnii bicheechid ajild aa orood amjilt olohgyi shyyyyyyyy
Ерөнхийлөгч өө. Та одоо нэг хариулт өгөөч.Та иргэдийн зээлийг бууруулна тэглэнэ гээд байсан түүнийг чадахгүй юм байна боль. Сайд байхдаа зураг төё\слийг нь хийсэн юм бол энэ ажил юу болов. чадахгүй худлаа хэлсэн бол бас л огцор
HUIVALDAAN NAMIIG BUTARGAJ BNA
Улсад юу ч хийж бүтээгээгүй их хэмжээний мөнгө идэж жавшсан боловсрол нэмгэн хүн ерөнхийлөгч хийгээд явж байх юмдаа
Энэ юу вэ? Шантааж уу?
6-р ангийн боловсролтой бөх хүнээр ерөнхийлөгч болгосон Mонгол улс ёстой л яст мэлхийн хурдаар явж байх шив...
Энэ ннг гүлдийсэн нөхрөөс л нэхэхгүй юү
Сайншанд, Эрдэнэт, Дарханд ч билүү баахан цаасан дээр аж үйлдвэрийн парк байгуулаад, баахан мөнгө салхинд хийсгэнд, хэдхэн хүн идэж уугаад юу ч бүтээгээгүй шүү?! Юү үнэн тэр үнэн?!
МОНГОЛ САЙНШАНД 2 ЯЛАГДСАН ЮМ ДАА