Жүжигчин И Жэ Хүн болон Со Хюн Жин нар шилдэг татвар төлөгч боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

БНСУ-ын алдарт жүжигчин болох И Жэ Хүн, Со Хюн Жин нар ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг татвар төлөгчөөр нэрлэгджээ. 

Хоёр жүжигчин татвар төлөгчийн өдөр буюу өнөөдөр /2019.03.04/ хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Энэхүү ёслол нь шударгаар татвар төлөгчид, татвараа шударгаар төлөх соёлыг урамшуулах  иргэний үүргээ биелүүлж буйг илэрхийлэх хүндэтгэлийн арга хэмжээ юм. 

И Жэ Хүн, Со Хюн Жин нар нь ерөнхийлөгчийн тушаалыг хүлээн авсан 21 хүний нэг хэсэг аж. Мөн үеэр шагнал гардуулах ёслолын зэрэгцээ хоёр жүжигчин нь Үндэсний татварын албаны хүндэт элчээр томилогдож, татварын албыг дэмжихэд оролцох ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top