ӨВӨРХАНГАЙ: Цагдаа нар урлагаар өрсөлдөв

2019 оны 03 сарын 14

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас "Урлагийн бага наадам-2019" үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Хужирт сум дахь Цагдаагийн тасаг, Бат-Өлзий, Уянга сумдын цагдаагийн хэсэг, бусад сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар болон төвийн 7 тасгийн алба хаагчдын нийт 10 баг хурд хүч, авъяас, чадвар, оюун ухаан ур чадвараа сорин урлагийн  8 төрлөөр оролцлоо.

Урлагийн  наадмын "Уран уншлага"-ын төрөлд Тэргүүн байрыг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ишдорж, дэд байранд шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Оюун-Эрдэнэ, "Гоцлол дуу"-ны төрөлд Тэргүүн байранд  Баянгол сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Нямсүрэн, Дэд байрыг Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Мөнхболд, "Гоцлол бүжиг"-ийн төрөлд Тэргүүн байранд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Лхагвасүрэн, дэд байранд Монгол банкны цагдаа, цагдаагийн ахлагч М.Хүрэлтогоо, Гутгаар байрыг хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Л.Адъяатөмөр нар шалгарч, Өрөмжлөл, сарын үндсэн цалингийн 10-20 хүртлэх хувиар шагнагдав.


Харин багийн нийлбэр оноогоор "Тэргүүн_байр"-ыг Уянга сумдын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд ахлагчтай "Талын шонхоруууд" баг шалгарч Өргөмжлөл, 300,0 төгрөг, орон нутгаар аялах эрхийн бичгээр шагнагдсан бол "Дэд байр"-ыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа ахлагчтай "Соёмбо" баг шалгарч, Өргөмжлөл, 200,0 төгрөг, багийн алба хаагч бүрт 1 өдрийн цалинтай чөлөө авах эрхээр тус тус шагнагдав.Энэхүү урлагийн  наадмаар алба хаагчид дуу, бүжиг, шүлэг, жүжиглэлт зэрэг авъяасаараа өрсөлдөн урлагаар дамжуулан багийн мэндчилгээ, гэрийн даалгаврын жүжигчилсэн тоглолтыг гэмт хэргээс урьдчилан #сэргийлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах сэдвийн хүрээнд бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн нь хууль эрх зүй, урьдчлан сэргийлэх мэдээ, мэдээллийг урлаг, соёлтойгоо хослуулан түгээсэн юм.Урлагийн наадамд Хөгжимт драмын театр, Соёмбо ТВ хамт олон Цагдаагийн газрын нийт авъяаслаг залуучууддаа талархал илэрхийллээ гэж Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас мэдээлэв

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top