Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс заслын эмч, академич Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хос тангарагтай хамт олон технологийн дэвшлийг нэвтрүүлж, бүтээн байгуулалтыг цогцлоон амжилтын төлөө хамтдаа зүтгэж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 1933 оны зургадугаар сарын 07-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр голомт сууриа тавьсан, 86 жилийн баялаг түүхтэй, Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг билээ. Улмаар эмнэлэг нь нэр хаяг, харьяаллаа 8 удаа өөрчилж, 3 удаа татан буугдаж байсан ч залгамж холбоо нь тасраагүй, төрийн тусгай чиг үүрэг бүхий алба хаагчид, тэдний ар гэрийхэн, ахмад ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй хэрэгжүүлж орчин үеийн барилга, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нэгдсэн эмнэлэг болсон байна.
Монгол улсын эрүүлийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын бүхий л түүхэн үе шат, хөгжил дэвшилтэй эмнэлгийн түүх нь нягт холбоотой. Түүхийн шаргал хуудсыг сөхөн үзвэл: 1933-1954 онд Дотоод явдлын яамны эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 1936 онд 24 хүнтэй эмнэлгийн анхны тасаг нээгдсэн бол 1937 онд анх удаа эмнэлгийн зориулалтын хоёр давхар барилга баригдаж ашиглалтанд орсон. 1954-1971 онд Өдрийн амбулатори эмнэлэг нээгдсэн.
Тоног төхөөрөмжийн төдийгүй тогтолцооны өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж 2018 онд Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэний зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангаснаа Магадлан итгэмжлүүллээ. Дуурсах алдар, түүхэн гавьяатай, хос тангарагтай хамт олон Монгол улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” одон гардаж авлаа.
Сэтгэгдэл ( 0 )