СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Солонгос явуулна гэх зарын дагуу 50 сая төгрөгөөр залилуулжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 06

Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б нь цахим орчинд нийтлэгдсэн “БНСУ руу явуулна” гэх зарын дагуу холбогдож, бусдад 50 сая төгрөг шилжүүлж залилуулсан нөхцөл байдал тогтоогдсон.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэн дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

• Гадаад улс руу ажиллах, суралцах, зорчихтой холбоотой аливаа асуудлаар албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч байгууллагаар үйлчлүүлэх;

• Хувийн этгээд, танил талаас ирэх саналд итгэж мөнгө шилжүүлэхгүй байх;

• Гадаадад ажиллах зуучлалын талаар баталгаатай мэдээллийг зөвхөн төрийн болон итгэмжлэгдсэн байгууллагаас лавлах.

Иймд БНСУ-ын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яамнаас гаргадаг учир иргэд та бүхэн цахим орчинд аливаа хэлбэрээр нийтлэгдсэн гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээ, мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдэлээс сэргийлээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.90) 2025 оны 11 сарын 07

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top