ӨВӨРХАНГАЙ: Амины орон сууцны хорооллын төслийн талаар иргэдэд мэдээлэл өглөө

2019 оны 03 сарын 26

Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд 182 айлын Амины орон сууцны хороолол байгуулахтай холбоотойгоор аймгийн Засаг дарга Г.Ганболд төслийн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулав.

Тэрээр “Иргэдэд орон нутагтаа тав тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсэд Амины орон сууцны хорооллыг бий болгохоор зорьж байгаагаа уулзалтын эхэнд онцоллоо.

Тус хорооллын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж дуусаад ийнхүү иргэдэд танилцуулж байгаа юм. Амины орон сууцны хороололд  5 төрлийн загвартай хаус баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд сууцны талбайн хэмжээ нь 63.8м.кв-аас 101.8м.кв, өмчлөлийн газрын хэмжээ нь  260.0м.кв-аас 675.5м.кв талбайтай  байхаар төлөвлөгдсөн. Тус хорооллын инженерийн шугам сүлжээг/ цэвэр, бохир, дулаан, эрчим хүч/ аймгаас шийдвэрлэж өгөх юм. Иргэдэд газар олгохдоо өмчлөлийн газрын хэмжээнээс хамаарч 9.5 сая, 14.5 сая гэсэн 2 янзын үнэлгээг тогтоож өгсөн.  Энэхүү үнэлгээ нь бодит гарах зардлаас 3 дахин бага болохыг аймгийн Засаг дарга онцолж байв. Учир нь иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх үүднээс газрын үнэлгээг тогтоож өгсөн гэлээ. Харин иргэд худалдаж авсан газартаа 2019 ондоо багтааж, нэгдсэн загварын дагуу өөрийн сууцаа барих шаардлагыг тавьж байгаа юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 18 дугаар тогтоолоор Арвайхээр сумын шинэ суурьшилын бүсийн Амины орон сууцны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Арвайхээр цэцэрлэгжилт” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дэргэдэх “ХАУС ХОРООЛОЛ” төслийн нэгжийг байгуулсан.

Энэхүү Төслийн нэгж нь иргэдэд Газар олгох, хэмжих

Барилгын суурийн улаан шугам тавих

Барилгыг зураг төсвийн дагуу баригдаж буй эсэхэд хяналт тавих

Барилгын хэлбэр хийц, өнгө дизайнд хяналт тавих

Инженерийн шугам сүжээний техникийн нөхцөлд хяналт тавих

Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, хяналт тавих

 Барилгын ажлын явцад хяналт тавих юм.

 

Тодорхойлолт

Давхрын тоо

Сууцны талбай

Гараж талбай

Нийт талбай

Тоо ширхэг

 

Үнэ /сая.төг/

Эдэлбэр газар

1

Таун хаус

2

100.0 м.кв

16.6 м.кв

116.6 м.кв

68ш

9.5

260.0 м.кв

2

“А” амины сууц

2

128.5 м.кв

18.5 м.кв

147.0 м.кв

32ш

14.5

675.5 м.кв

3

“B” амины сууц

1

63.8 м.кв

18.5 м.кв

82.3 м.кв

41ш

9.5

450 м.кв

4

“C” амины сууц

1

101.8 м.кв

18.5 м.кв

120.3 м.кв

21ш

9.5

484 м.кв

5

“D” амины сууц

1

71.6 м.кв

16.6 м.кв

88.2 м.кв

20ш

9.5

484 м.кв

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top