Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /2019.03.25/ хуралдаж, зөвлөмж гаргасан ба тэрхүү зөвлөмжөөр бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан юм.
Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн билээ.
Тэгвэл энэ асуудлаар яг одоо Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас байр суурийг нь тодруулсан юм.
Х.НЯМБААТАР:
-Хуулийн төслийн гол агуулга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэж зарим хууль хүчний байгууллагуудыг удирдлагыг чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох. Би жилийн өмнөөс “Шүүхийн байгууллага, шүүх засаглал авилгад идэгдлээ. Бие даасан хараат бусаар ажиллаж чадахгүй байна, хууль бусаар шүүгчид баяжсан” гэж ярьж байсан. Хамгийн сүүлд л гэхэд С.Зориг агсны амь настай холбоотой хэргийг шалгахдаа эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл гарсан. Засгийн газрын хуралдаанаар эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох хэрэгтэй гэж үзсэн байна. Эрүүдэн шүүх гэдэг нь аймшигтай зүйл. Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэж орсон. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ ҮАБЗ-ийн гурван гишүүн цаашид гурвуулаа зэрэг гарын үсэг зурж хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг байж болохгүй" гэх тайлбарыг өглөө.
Түүнчлэн "Үндсэн хуультай зөрчилдөхгүй. Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн яриа гарч байгаа. Хууль тогтоомжийн тухай хуульд яаралтай горимоор өргөн барих эрх зүйн орчин бий. Үндсэн хуульд томилж чөлөөлөх эрхийг тодорхой субъектэд өгсөн. Шүүхийн захиргааны байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг сонгон шалгаруулах шүүхийн бие даасан хараат байдлыг бий болгох эрх үүргийг нь олгосон. Өнөөдөр бүх шүүгчийг чөлөөлөх, томилох асуудал яригдаагүй шүү дээ.
Сэтгэгдэл ( 5 )
ССайн бна .Ажлынхаа хурдыг нэмэгдүүлж өөр олон хуулиудыг баталж нийгмийн хүлээлтыг биёлүүлэх хэрэгтэй
Энэ хууль ч нэрээр сэтгэгдэл бичдэг нөхдүүд хууль зөрчлөө гэдэгээ боль хуулийг ийм үед заавал заавал өөрчлөлт оруулах хэрэгтэй ёрөнхийлэгчид баярлалаа өөрч олон асуудалд ингэж байх нь зөв
Халж солих асуудал байх ёстой хариуцлага алдсан хүнийг хугацаа болоогүй гээд байлгах нь буруу ёр нь эдгээр алван ажлыг хугацаагүй болгох хэрэгтэй чаддаг юм бол байж л байг хариуцлага алдвал нилээд өндөр ялтай байх хэрэгтэй
НЯМБААТАРАА ЧАМААС БУСАД ХУУЛЬЧИД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭЭД БАЙХИЙМ ЧИ МОНГОЛЫН ХУУЛЬЧДААС ТАСАРСАН ХУУЛЬЧ МӨН ҮҮ.
шүүх,прокурор сологдвол эрдэнэ,эрдэнбат хоёр баларах гээд байна,угаасаа энэ хоёр шоронгийн хүн шүү,