С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлээд байна. Тэднийг эрүүдэн шүүсэн нь нэгэнт тодорхой болж, хэргийг шалгах шинэ ажлын хэсэг байгуулагдсан. Энэ асуудлын эргэн тойронд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцлаа.
-Та Б.Содномдаржаатай хамгийн сүүлд хэзээ уулзав. Биеийн байдал нь ямар байсан бэ?
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд Тахир соёотын хорих ангид хоригдож байхад нь уулзсанаас хойш дахин уулзаагүй байна. Дөрвөн сард нэг удаа уулзуулдаг ч сүүлд нэг очиход прокурорын байгууллага хэргийг дахин хянаж байгаа гээд уулзуулаагүй. Хүүд маань мансууруулах бодис хэрэглүүлснээс болоод зүрх, бөөр нь өвддөг болсон. Биеийн байдал нь сайнгүй байгаа.
-Таныг сүүлд уулзахад хүү тань юу ярьсан бэ?
-“Би үнэндээ хэцүү байна. Би өлсгөлөн зарламаар байна” гэж байсан. Тэгэхэд нь би “Өлсгөлөн зарлаад хэрэггүй. Миний хүү хэрэг хийгээгүй юм чинь үнэн ялах байлгүй дээ. Асуусан юманд нь үнэн зөв хариулаад байж бай. Чамайг хоригдож байгаа болохоор ээжид нь ч гэсэн хэцүү байна” гэж хэлсэн. Хүү минь “Би хэзээ нэгэн цагт гарна. Хүүхдүүд дээрээ очно” гэдэг.
-Эхнэр хүүхдүүд, ар гэрийнхэн нь мэдээж хүнд байгаа байх?
-Бүх юм орвонгоороо эргэж, амьдрал нь маш хэцүү байгаа. Хүү маань зургаан хүүхэдтэй. Хамгийн бага нь гурван настай. Хүүхдүүд нь өвдөнө. Сургууль номондоо явахдаа автобусныхаа мөнгийг дийлэхгүй үе ирнэ шүү дээ. Арай ядан амьдарч байна. Энэ гэр бүлийн амьдралыг хуулийнхан сөнөөсөн. Аав, ээж, хань, үр хүүхдүүдийн амьдралаас гадна миний хүү эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Эрүүл саруул сайхан хүү байсан. Одоо биеийн байдал нь эрс муудсан. Хүүд минь нөхөж баршгүй хохирол амсуулж байна.
Эхнэр нь “Амьдрах арга алга. Амьдрал сүйрлээ” гээд уйлдаг. Манай өвгөн хүүгээ баригдсанаас хойш бие нь тааруу байх болсон. Нэг нүдээ авахуулсан. Даралт ихтэй. Би одоо 70 гарсан хүн, эмийн хүчээр л явж байна шүү дээ. Хүүгээ л үнэн мөнийг нь тогтоогоод, гаргаад авчих юмсан.
-Хүүг тань эрүүдэн шүүсэн нь тодорхой боллоо. Та энэ талаар өмнө нь ярьдаг байсан ч хуулийнхан авч хэлэлцдэггүй байжээ?
-Анх эрүү ам, нүдийг нь боогоод, өшигчөөд авч явсан байдаг. 2015 оны наймдугаар сарын 31-нд хүүгийн маань хашааны хаалганы үүдэнд машинтай хүмүүс ирж зогссон байдаг. Хүү маань гараад очтол машинд чихэж суулгаад хааш нь, ямар хэргээр авч явааг өөрт нь, гэрийнхэнд нь ч мэдэгдэлгүй хулгайн замаар авч явсан. Бид араас нь дөрөв хоног эрж байж “Төв аймгийн хориход байна” гэсэн сураг гарсан. Тагнуулын байгууллагын хэлтсийн дарга н.Бархасбадь гэж хүнээс зөвшөөрөл авч уулзуулна гээд гурван сар болсон. Хоригдсоны дараа анх шилний цаанаас 10 гаруй минут утсаар ярьж байгаад л гарсан. Хүү маань “Намайг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр барилаа. Би ямар ч хэрэг хийгээгүй. Энэ хүмүүс намайг ам нээлгэхгүй худлаа ярьж байна” гэсэн. Мөрдөн байцаагч, тагнуул, прокурорынхон бүгд хуйвалдсан. Шат дараалсан хуйвалдаан зохион байгуулсан. Хилс хэрэг л төлөвлөдөг хүмүүс. Энэ хүмүүс Ц.Элбэгдоржийн тавьсан хүмүүс. Тагнуулын байгууллагын Б.Хурц, Бархасбадь, Бямбажав, Баттөмөр гэсэн байцаагч нар хүүг минь дэглэсэн.
Хүүг маань анхнаасаа тусгай бэлдсэн өрөөнд аваачсан. Тэдний хүмүүс үг зааж өгдөг. Нэг хүн оруулаад “Чи тэгж хэлвэл хүүхдүүд дээрээ очно. Ингэж хэлвэл шууд цаазлагдана” гэж дарамталдаг байсан. Гэтэл миний хүү хийгээгүй хэргийг би яах ёстой юм гээд байдаг. Нэмэгдээд рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар өрөөнд нь орж зодож дарамталдаг. Тэр хоёр нийлээд “Чи Зоригийг алаа биз дээ. Зоригийг алсан гэдгээ хэл. Хэлэхгүй бол нүдийг чинь сохолно, чихийг чинь огтолно” гээд дарамталдаг байсан гэсэн. Тэгээд хүчээр үг зааж хэлүүлсэн юм шиг байна лээ. Хүүг маань 461 дүгээр хорих ангид хорьж байхдаа мансууруулах бодис өгөөд, хүчээр үг хэлүүлсэн байдаг. Галуун цуваагаар явуулна, өшигчинө, сахилгад хийхээс эхлээд дэглэж, яаж дарамталж болох тэр бүгдийг хийсэн.
Хүүг маань эрүүдэн шүүх сандал дээр суулгаад байцаадаг. Үнэнээ хэлэхээр “Чи дахиад хэл. Хэлэхгүй бол сандал дээр хүлнэ. Чи Зоригийг алаа биз дээ” гээд эрүүдэн шүүсэн.
-Таны хүүд гурван шатны шүүхээр ял оноосон. Шүүхийн байгууллага хүртэл энэ хэрэгт оролцсон гэж танд бодогддог уу?
-Анхан шатны шүүх хурлаар Ерөнхий шүүгч М.Алдар, давж заалдах шатны шүүх дээр С.Соёмбо-Эрдэнэ нарын шүүгчид миний хүүг хилсээр ялласан. Зохион байгуулалттайгаар ял оноосон. Шүүх хуралд намайг оруулж үг хэлүүлдэггүй байсан. Миний хүү шүүх хурлын үеэр үг хэлсэн байдаг ч хүүгийн минь үг хэлж байгаа хэсгийг телевизээр гаргаагүй.
Ерөнхий шүүгч Ц.Зоригт гэдэг хүн Ц.Элбэгдоржийн тавьсан хүн. Энэ хүн өөрөө шүүх хурлыг даргалаад л хилс хэргээр 25 жил оноосон нь хүний ёсноос гадуур хандаж байгаа юм биш үү. Ёстой л өөрсдийн дур зоргоор шийдэж ялласан. Одоо харин үнэн мөн нь тодрох байх. Би хүүгээ хэрэг хийгээгүйг мэдэж байгаа учраас тагнуул, прокурор, шүүх, төрийн өндөрлөгүүдэд нийтдээ 108 удаа захидал бичсэн. Содномдаржаа миний таяг болсон хүүхэд. Манайх нэлээд малтай байсан болохоор хүү минь малын захаас огт холдоогүй. 1998 онд хүү минь 23 настай байлаа. Хот ч орж үзээгүй байхад нь нэг л өдөр хүүг минь аваад явсан. Хуулийн байгууллагад би үнэхээр гомдож байна.
-Та энэ хэргийг үнэн зөв шийдэж өгөх асуудлаар 108 удаа хандсан гэлээ. Ямар хариу ирүүлдэг байсан бэ?
-Шүүх, прокурорын байгууллагад хандахаар “Та давж заалдах бол 14 хоногийн дотор гомдлоо өгөөрэй. Энэ хэрэг шийдэгдэж байгаа учраас хариу өгөх шаардлагагүй” гэдэг байсан. Улсын ерөнхий прокурор С.Энх-Амгалан чинь бас л нэг хуйвалдааны эзэн шүү дээ. Шүүх хурал болсон, одоо авч хэлэлцэхгүй гэдэг. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц, Д.Гэрэл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч (ажлаа өгсөн) Ц.Зоригтод захидал бичсэн. Надад ямар ч хариу өгөөгүй.
Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт талархаж байгаа. Хэргийг үнэн зөв шийдүүлэхийн төлөө дуугарч байгаад баяртай байна. Энэ хүмүүсийн тэмцлийн хүчээр асуудал зөвөөр шийдэгдэх байх гэж найдаж байгаа.
-Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч байхад нь, М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед нь та хандаж байсан. Ямар хариу ирүүлдэг байсан бэ?
-Хариу ирдэггүй байсан. Энэ хүмүүс нөгөө талын хүмүүс гэж бодоод сүүлдээ хандахаа больсон. Ерөнхийлөгч Х.Баттулгад хоёр удаа захидал бичсэн. Ноднин Эрдэнэт хотод уулзалт хийхэд нь очиж, хариугаа авъя гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч “Дараа хариу өгье” гэсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй.
-Хэргийг илрүүлэх гэж хэлмэгдүүлсэн энэ ажиллагааг Ц.Элбэгдорж, Ц.Хурцыг зохион байгуулж байна гээд та хэлчихэв үү?
-Тагнуул, прокурорын байгууллагын энэ хүмүүс чинь Ц.Элбэгдоржийн тавьсан хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс нь яагаад хэлмэгдүүлээд яллаад байгаа юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян гуай захиалагчийн тухай бичихдээ Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл байж магадгүй гэсэн байсан. Би ч гэсэн тэгж л хардаж байна.
С.Зориг агсныг нас барахад Ц.Элбэгдорж яагаад хэргийн газар руу 70, 80 хүн явуулсан юм. Мундаг генаралууд хэргийг илрүүлэх гээд ажиллаж байхад Ц.Элбэгдорж яагаад болиулсан юм бэ. Өөрийнхөө талын хүмүүсийг тавьсанаас эхлээд хардах юм олон бий. Д.Мөрөн хурандаа хүртэл холбоотой. Ц.Элбэгдорж энэ хэрэгт илүү оролцоод байна уу гэж бодогддог. Д.Мөрөн хурандаа Цагдаагийн газрын дарга байж яагаад Ц.Элбэгдоржийн заавраар хэргийн газар руу хүн явуулсан юм.
ӨМГӨӨЛӨГЧ НАДАД ОЛИГТОЙ ҮЙЛЧЛЭЭГҮЙ
-Б.Содномдаржаагийн өмгөөлөгч энэ хэрэг дээр хэр өмгөөлөл үзүүлж ажилласан бэ?
-Анх Эрдэнэтийн н.Оюунчимэг гэж өмгөөлөгч ажилласан. Нэг жилийн дараа “Энэ сайн өмгөөлөгч байгаа юм. Би шүүх хуралд орж амжихгүй байх” гээд Л.Мөнхтөр өмгөөлөгчийг олж өгсөн. Юуг нь нуухав. Өмгөөлөгч нарын хэн нь ч сайн өмгөөлөл үзүүлж байгаагүй. Миний хүү “Л.Мөнхтөр өмгөөлөгч тагнуулынхантай оролцоотой. Л.Мөнхтөр өмгөөлөгч хэрвээ сайн ажилласан бол би хэзээний гараад явах байсан” гэж захидал дээрээ бичсэн байдаг.
-Л.Мөнхтөр өмгөөлөгч таньтай хэр уулзаж, зөвлөлддөг байв уу?
-Эхний үедээ уулздаг л байсан ч ган хийтэл олигтой юм ярьдаггүй байсан. “Та элдэв бусын юм ярьж байж өөрөө шоронд оров доо” гэж хэлдэг. Би нууцгүй хэлэхэд өмгөөлөгчтэй нь сайн харилцаатай байгаагүй. Тэгээд гурван шатны шүүхээр гэм буруутай болоод дууссан. Өмгөөлөгч нарын үгийг хэлүүлдэггүй ч байсан юм уу бүү мэд.
Шүүх хурлаас гараад ирэхээр нь “За юу болов” гээд байнга асуудал байлаа. “Яагаад ч амжсангүй, эгчээ. Би хэлдэгээ хэллээ” гэдэг байсан. Намайг шүүх хуралд оролцуулдаггүй байсан болохоор тэр хүн юу ярьж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Шүүх хурлаас гарч ирэнгүүт сэтгүүлчид ярилцлага авъя гэхээр “Ярилцлага өгөхгүй” гэдэг хүн шүү дээ.
-Б.Содномдаржаа эрүүдэн шүүлгэж байгаа тухайгаа хамгийн түрүүнд өмгөөлөгчдөө хэлж байсан байх?
-Хууль зүйн сайд “Манай хууль хяналтынхан өмгөөлөгч нарыг нь атгандаа авчихсан” гэж ярьдаг. Мэдээж өөрийг нь өмгөөлж байгаа өмгөөлөгчдөө л итгэж эрүүдэн шүүлгэж байгаа тухайгаа хэлж таарна шүү дээ. Хүү минь захидалдаа “Өмгөөлөгч муу ажилласнаас ийм байдалд хүрлээ” гэж бичиж байсан.
-Өмгөөлөгч Л.Мөнхтөртэй та хамгийн сүүлд хэзээ уулзав. Та одоо холбоотой байдаг уу?
-Гурван шатны шүүх хурлаас хойш уулзаагүй. Холбоо тасарсан. Энэ хүнтэй харилцах шаардлага ч байхгүй. Надад олигтой үйлчлээгүй.
-Ц.Амгаланбаатар хүү рүү чинь мессеж бичиж байхад цагдаад хандсан байдаг. Цагдаагийн байгууллага хариу өгсөн байдаг уу?
-Ц.Амгаланбаатар чинь эхлээд жил шахам мессеж бичсэн. Тэгээд сүүлдээ хүү маань нөхөр бид хоёр дээр орж ирж хэлсэн. “Энэ нэг хүн намайг Зоригийг чи алсан гээд мессеж бичээд байх юм. Юу болоод байна” гэхэд нь би “Миний хүү цагдаад өг” гэсэн. “Учир битүүлэг хүнээс мессеж ирээд байна” гээд цагдаад өгсөн ч хэргийг хаасан. Эртнээс ингэж бэлтгэж, Ц.Амгаланбаатарын үгээр л Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг С.Зоргийн хэрэгт буруутгасан.
-Ц.Амгаланбаатар яагаад хүүг тань хилс хэрэгт татах болов. Бага байхдаа айл саахалт байсан гэдэг биз дээ?
-Манай хамар хашааны хөгшин үр хүүхэд цөөн, охиндоо хань болгох гээл Ц.Амгаланбаатарыг багад нь өргөж авсан. Таван сартай л байсан болов уу. Гэхдээ түүнийг есөн настай байхад нь манайх мал хөрөнгөө аваад Их залуу гэдэг уул руу нүүгээд явсан. Түүнээс хойш хүү маань малынхаа өвс тоосонд трактороор явна. Ц.Амгаланбаатар трактор дээр нь сууж явдаг л байлаа. Хэзээ хойно дуулсан чинь “Ээжээ Ц.Амгаланбаатар хүн алаад шоронд явсан гэнэ” гэж хүү маань хэлж байсан. Түүнээс хойш Ц.Амгаланбаатар мартагдсан.
-Анх Б.Содномдаржааг санаатайгаар өдөж, зодоон үүсгэсэн гэж ярьдаг. Энэ яг юу болсон юм бол?
-2017 оны долоо, наймдугаар сарын үед манай аймгийн “Хүлэг” зах дээр Б.Содномдаржааг тагнуулынхан бололтой хүмүүс очиж өдсөн байгаа юм. Хүн халаас руу нь гараа хийсэн юм билээ. Хүний гар халаасанд нь орохоор яаж ч бодсон зүгээр байна гэж байхгүй биз дээ. “Хулгайч юм байна даа” гээд гарыг нь бариад авсан чинь өшиглөж унагаагаад зодсон байсан. Тэгээд зөвхөн Б.Содномдаржаагийн эсэргүүцэл үзүүлж байгаа зургийг авсан байдаг. Тухайн үед захын хүмүүс “Зүгээр байж байгаа хүнийг яаж байгаа юм. Зодож нүдээд” гээд дуу шуу болоод салцгаасан байгаа юм. Түүний дараа миний хүүг эхэлж өдсөн хүн нь цагдаад “Намайг зодсон. Цементэн дээр унагаасан” гээд гомдол гаргасан юм билээ. “Амкаг мэдэх үү” гээд тэр тусгайгийн нөхөр хүүг маань өдөж зодолдсон юм гэсэн. Түүнээс хойш аймгийн цагдаагийнхан Б.Содномдаржааг өдөр болгон дууддаг, Улаанбаатарт байгаа тусгайгийнхныг дууддаггүй. Тэр хэрэг явсаар байгаад хүүг маань баригдахаас өмнөх өдөр нь хүчингүй болсон.
Би аймгийн цагдаагийнханд ч хуйвалдаан байна уу гэж боддог. “Өдөр болгон хүүг маань дууддаг мөртлөө, хотын тэр тусгайгийнхныг яагаад дууддаггүй юм” гэж би хүүгээсээ асууж байсан.
-Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг талийгаач С.Зоригоос гадна нэг хүний гэрийг шатааж, гэр бүлээр нь хөнөөсөн гэх хэрэгт буруутгасан?
-С.Зоригийг алчихаад, хэргээ далдлах гэж дөрвөн хүнийг хороож, айл шатаасан гэж хуулийнхан үзсэн. Гэтэл тэр айл цахилгааны утаснаас болж гал гарч шатсан гэсэн галын дүгнэлт гарсан байдаг шүү дээ. Ийм зохиомол зүйл их бий. МҮОНРТ-ээр хоёр ч удаа энэ хэргийн талаар прокурорууд эвлүүлэг хийж гаргасныг та мэдэж байгаа байх. С.Зоригийг хэрхэн алсан тухай Ц.Амгаланбаатар талийгаачийн гал тогоонд ярьж байгаа бичлэг байдаг. Энэ бүхэн прокуроруудын хийсэн эвлүүлэг. Тэр ч байтугай, Бархасбадь гэж тагнуулын газрын байцаагч хүүг маань дагуулж авч яваад С.Зоригийн амьдарч байсан байшинг хүүд минь зааж өгч “За энэ хоёр давхар шүү. Нүглээ наманчил” гэж дарамтлаад зургийг нь авсан байгаа юм. Тийм маягаар хэрэг бүрдүүлж, зураг авалт хийсэн байдаг. Анхнаасаа л зохиомол хэрэг бүрдүүлээд, хүүд минь хэрэг зохиосон. Прокурорууд гэж үнэхээр аюултай хүмүүс юм.
-Хорих ангиас Ц.Амгаланбаатар захидал бичиж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэдгээ хүлээсэн тухай мэдээлэл цацагдсан. Та энэ талаар мэдээлэл сонссон уу?
-Шоронгоос Ц.Амгаланбаатар “Би энэ хоёр хүнийг гүтгэсэн” гээд захидал бичсэн. Өргөж авсан ээж Гансүрэн нь “Амгаланбаатарын гар бичмэл мөн байна” гэж хэлж байна лээ. Бодвол өөрөө ухаарсан юм байлгүй.
Би хүүгээ эргэхээр бага хүүхдүүдийг нь аваад хориход очсон юм. Гурав хоног байсан. Хүүхдүүд нь уйлахаас эхлээд юм юм л болно шүү дээ. Тэр бүгдийг Ц.Амгаланбаатар сонссон юм байна лээ. Тэгээд “Би таныг муухай гүтгэсэн. Би таны хүүхдүүдийн дууг сонсоод маш их эмзэглэлээ” гээд өөрт нь ярьсан байна лээ. Захидал дээрээ болохоор “Би С.Зоригийг алаагүй. Энэ хоёр хүнийг ч алаагүй” гэж бичсэн.
Нэг өвөл Ц.Амгаланбаатар “Би С.Зоригийг алсан хутгаа жорлонд хийсэн” гэж худлаа хэлээд тагнуулынхантай оччихсон гэрийнхээ жорлонг баахан ухуулсан.
-Ц.Амгаланбаатар аав ээжтэйгээ хэр холбоотой байдаг юм бол. Түүний ар гэрийнхэн чимээгүй байх юм?
-Аав, ээжтэйгээ холбоо тасарсан. Өргөж авсан аав, ээжээ хүртэл дарамтална. Нэг өвөл Ц.Амгаланбаатар “Би С.Зоригийг алсан хутгаа жорлонд хийсэн” гэж худлаа хэлээд тагнуулынхантай оччихсон гэрийнхээ жорлонг баахан ухуулсан. Юуг нь олох юм. Тэгэхэд, Бархасбадь, Батжаргал гэж нөгөө хоёр прокурор Ц.Амгаланбаатарыг дагуулчихсан явж байсан. Ц.Амгаланбаатарт чинь тагнуулынхан үйлчилдэг байсан шүү дээ. Түүнийг хар машинд суулгачихсан 2015 онд явж байсан. Манай гэр орныг хүртэл хуулийнхан нэгжээд сүйд хийсэн.
-Та Ц.Амгаланбаатарын өргөж авсан аав, ээжтэй нь холбоотой байдаг юм байна. Хэргийн талаар юу гэж ярьдаг вэ?
-“Ах, эгч та хоёртой уулзахад ичиж байна. Сайхан айлын хүүг ингэж хэлмэгдүүлж байгаа Ц.Амгаланбаатарт үнэхээр годож байна” гэж хэлдэг. “Ц.Амгаланбаатар тагнуулынхны барьцааны хүн болсон учраас бидэнтэй холбогддоггүй. Биднийг тоохоо байсан. Тагнуулынх нь мөнгө төгрөг өгдөг байх. Хэрвээ хориход эргэх хүний тоонд бид нарын нэрийг бичүүлсэн бол бид хоёр нэг удаа ч гэсэн эргэж очно” гэдэг. Ээж Гансүрэн нь эргэх гээд очсон чинь хорихоос “Таны нэр байхгүй байна” гээд оруулаагүй. Тэгээд ээж нь Ц.Амгаланбаатартай уулзаж чадаагүй. Ц.Амгаланбаатарыг тагнуул, шоронгийнхон л асарч тойглоно. Өөр эргэх хүн байхгүй. Яагаад гэхээр өөрөө эцэг, эхээ хаячихсан хүн шүү дээ.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 75 )
Бузар шингэсэн Элбэгдорж хүний шаар
Bulgan Aldarjavtai amidarch baihdaa neg huuhniig alchaad yamar ch yalgui ungursun. Bulganiig Zorigiin hergiin aluurchin esvel aluurchnii hamsaatan gedegt muriitshud ch belen baina. Hoino surch biagaad huugduj irsen hund gar, olon nuhur solison, dagavar huuhedtei, Zorigoos olon egch hugshin avgai, Zorigoos hoish ajil hiidgui murtluu mash ih tansag amidarj baigaa buzar yanhan. Medeej Zorigiig alsaniihaa shagnald nasaaraa tansaglah huvia hurtsen buzar em. Yanz buriin eruugiin elementuudtei nuhtsuj irsen Bulganiig mash hatuu eruuden shuuj uneniig heluuleh heregtei.
Содномдаржаа Амгаланбаатар эмээ нь нас барчихаад байхад буйран дээр нь оронд хаяад гэрийг нь ачаад явчихсан мѳн хадам ааваа нам цохиж унагачихаад хэл амаар доромжилж байгаа бичлэг зэргийг хархад хүн чанараа аль эрт гээчихсэн этгээд шиг санагдсан энэ алт мѳнгѳнд ороогдсон авгай ч гэсэн сэжигтэй байгаад байгаа юм
aluurchin ni hyzyygyi tarvaga elbegdorj. zahialagch ni hyzyygyi yhdel elbegdorj. tarvagan tahal alurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvj, nohoin yhleer yhehiig mongolchuud harah bolno. busdiig alj yargalsan allagiin mahnii mashindaa hyzyygyi aluurchin ooroo tarchilj yheh bolno. hyzyygyi aluurchind aluulj tamluulsan hymyysiin oshoog burhan hhyzyygyi aluurchnaas avah bolno
aluurchin ni hyzyygyi tarvaga elbegdorj. zahialagch ni hyzyygyi yhdel elbegdorj. tarvagan tahal alurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvj, nohoin yhleer yhehiig mongolchuud harah bolno. busdiig alj yargalsan allagiin mahnii mashindaa hyzyygyi aluurchin ooroo tarchilj yheh bolno. hyzyygyi aluurchind aluulj tamluulsan hymyysiin oshoog burhan hhyzyygyi aluurchnaas avah bolno
Sodnom darjaag aluurchin mun gej batlaad bga nohduudiig barij shalgaach.....nastai hunii zovlongoor jargal hiisen tarhinii turaaltai lalruud ...uiliin uree uureh tsag irne shuu ..muu gulugnuud yaj aliagaa aldah boldoo...
hunii amidraliig tam bolgoj hiih ajilgyi humuus hiisen ajiltai boloj gej zorigiig alsan humuus tsaana ni nuugdaj uursdiin amidraliig bolgoj baigaa irgediig togloj zolios bolgoj baigaa tagnuul, shuuh tsagdaagiin gar holi bologch heseg humuus zolois gargahaar tuluvluj shiren nuurlej baina ed nariig taliigaachiin suns gesgeeh baihdaa
Yamar ch undslelgui ingej shuune gej yu bhaa dee,ene humuusd uchirtai bgaa l bh
uneheer sonin shiidsen zahialagch n hen gedgiig uneheer l alsan bol ter humuus ydaj ter horigdol medej bgaa l da tehleer shal hudlaa hereg ldee zohiomol tsoriin gants gerchiig n hurtel oroltsuulaagui tasalsan tiim hereg gj yu bhavdee buun huuvildaan
ene emgen yag zahialgaar gvigeed baigaa lalar emgen dee.. aluurchid bol barigdsan .. ohin mohin sullah amlaltaa bielvvlehgvi bol zahialagchiig chin zarlana shvv gej nymdorjiig ailgasan gesen .. vnen shvv
Алуурчид мөн шүү дээ. Баримтаар нотлогдсон зүйл. Нямдоржийн самралтаар хэргээс мултрах гэж байгаа бол санасны гарз.
САНАЖ БАЙГАА БОЛ ТЭР ЗОРИГ АЛАГДСАН ГАЗАР ЦАГААН ТОЛГОЙТОЙ ХҮНИЙ МАЛГАЙ НЬ БАЙСАН Ш ДЭЭ МАЛГАЙГАА МАРТААД БААТАР БОЛСОН СОНИН ТҮҮХ
Алуурчид шоудахаа одоо боль. Цагдаа тагнуул дандаа тэнэгүүд байдаггүй байлгүй дээ.
ЭЛБЭГЭЭ БАТҮҮЛ Л АЛСАН ӨӨР ХЭНЧ БИШ ХУРЦ ЭЛБЭГЭЭГИЙН ӨУУНЫ НОХОЙ БҮХ ЮМ ТОДОРХОЙ АРД ТҮМЭН Ч ТЭГЖ ХЭЛДЭГ ҮНЭН ГАНЦ ЖАМЪЯН ГУАЙ ХЭЛЭЭГҮЙ БҮГД Л ХЭЛДЭГ ЮМ ШҮҮ АРД ТҮМЭН ТИЙМ Л БАЙСАН БОЛ ЯАХААРАА ЗААВАЛ ЭНЭ ХОЁР ХҮНИЙГ АЛСАН ГЭЖ БАЙДАГ ЮМ ЗАХИАЛАГТАЙ ХЭЛМЭГДҮҮЛЖ МӨН ЭЛБЭГЭЭ ХУРЦ ТАЙ МАШ ИХ ХАМААТАЙ ГЭМТ ХЭРЭГ
ЭЛБЭГЭЭ БАТҮҮЛ Л АЛСАН ӨӨР ХЭНЧ БИШ ХУРЦ ЭЛБЭГЭЭГИЙН ӨУУНЫ НОХОЙ БҮХ ЮМ ТОДОРХОЙ АРД ТҮМЭН Ч ТЭГЖ ХЭЛДЭГ ҮНЭН ГАНЦ ЖАМЪЯН ГУАЙ ХЭЛЭЭГҮЙ БҮГД Л ХЭЛДЭГ ЮМ ШҮҮ АРД ТҮМЭН ТИЙМ Л БАЙСАН БОЛ ЯАХААРАА ЗААВАЛ ЭНЭ ХОЁР ХҮНИЙГ АЛСАН ГЭЖ БАЙДАГ ЮМ ЗАХИАЛАГТАЙ ХЭЛМЭГДҮҮЛЖ МӨН ЭЛБЭГЭЭ ХУРЦ ТАЙ МАШ ИХ ХАМААТАЙ ГЭМТ ХЭРЭГ
ЭЛБЭГЭЭ БАТҮҮЛ Л АЛСАН ӨӨР ХЭНЧ БИШ ХУРЦ ЭЛБЭГЭЭГИЙН ӨУУНЫ НОХОЙ БҮХ ЮМ ТОДОРХОЙ АРД ТҮМЭН Ч ТЭГЖ ХЭЛДЭГ ҮНЭН ГАНЦ ЖАМЪЯН ГУАЙ ХЭЛЭЭГҮЙ БҮГД Л ХЭЛДЭГ ЮМ ШҮҮ АРД ТҮМЭН ТИЙМ Л БАЙСАН БОЛ ЯАХААРАА ЗААВАЛ ЭНЭ ХОЁР ХҮНИЙГ АЛСАН ГЭЖ БАЙДАГ ЮМ ЗАХИАЛАГТАЙ ХЭЛМЭГДҮҮЛЖ МӨН ЭЛБЭГЭЭ ХУРЦ ТАЙ МАШ ИХ ХАМААТАЙ ГЭМТ ХЭРЭГ
Зоригийг алсан хэрэгт мөн бол шоронгоос гараад л үхэн .
Есттой муухай хэлмэгдуулэлт энэ хэрэг Элбэгдоржтой л холбоотой доо
”УЙЛДАГ”, ”ХИНШҮҮ” С.ГАНБААТАР ЯЛСАН... Тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Дубайн гэрээ буруу, монголчуудыг Сайханбилэгээ чи алчихлаа даа” гээд хоолой зангируулан нулимас унагахад Ч.Сайханбилэг ”Ард түмэнд таалагдах гэж уйлаад хэрэггүй хэвтээ Ганбаа чи. Улс орны эрх ашиг ярихаар уйлах юм” хэмээн шоолж билээ. Танхимд суусан МАН, АН-ынхан нижигнэтэл алга ташин шоолон инээлдэж Б.Баабар ”Хиншүү” гэдэг алдарт нийтлэлээ С.Ганбаатарт зориулан бичиж байлаа. С.Ганбаатар Оюу толгойн гэрээ яриад уйлж зогсоход хэдэн хүн ойлгосон бол. С.Баярцогтод 20 мянган хувьсгагч мэдэхгүйгээрээ баалуулж З.Энхболд
Nugel ni uursud deer ni buur muuhaigaar ochoosoi.
содномдорж архи уудаг байсан гэнэ архи ууддаг болгон тэгээд хүн алах уу. арчаагүй элбэг мэтийнхний гаргаж тавьж байгаа гаргалгаа энэ гэнэ
содномдорж архи уудаг байсан гэнэ архи ууддаг болгон тэгээд хүн алах уу. арчаагүй элбэг мэтийнхний гаргаж тавьж байгаа гаргалгаа энэ гэнэ
Шүүгя мөрдөгч, прокуроруудыг өөрсдийг нь яллаж шоронд хүн яаж зовж тарчилдгийг мэдрүүл. Аж ийм олон жаахан хүүхэдтэй хөпөөний хүнийг хэлмэгдүүлж амьдралыг нь орвонгоор нь эргүүлж чадаж бнаа. Бузар
Elbegdorjiin bairiig huraaj Sodnomdarjaad og! Hurtsiin bairiig huraaj Chimgeed og! Ter Duugee aldsan zaluud Enhamgalangiin bairiig og! Yed nar hun yaj zovdogiig medreg! Amgalanbaatraas zahialagchiig todruul!
Содномдаржаа Чимгээ хоёрын хохирлыг Тагнуул, шүүх, цагдаагийнхан төлнө төлөх ёстой бүхэл бүтэн хоёр айлыг амьдралыг сүйрүүлж насны өвчтэй болгочихоод торгуулаад өнгөрвөл ард түмэн босох байх шүү ерөнхийлөгчөө
Tagnuuliin baiguullagad teneg humuus ajillaj baij l gej oilgoj bna, esvel bysdiin gar hul bolj gej. Ene hereg etseslen shiudej end tendgui u uchnuun hardlalaga serdektend Ortoj , helmegdej gutgegdej zovj bgaa humuusiig ner teriig serge j nuruugii ni amraagaasai !!!.
энэ тагнуул шүүхэд нь эрүүл хүн байсан юмуу
ENE HEREGT TER UED ERDENETIIN TAGNUULIIN DARGA BSAN CHULUUNBAATAR GEDEG ETGEED. TER UEIIN ERDENETIIN TSAGDAAGIIHAN CH HOLBOOTOI.
Содномдаржаа маш танхай харгис архи их уудаг эхнэр хүүхдээ ларамталдаг зоддог байсан хүн.нэг л их цэвэрхэн хүн юм шиг ярьцгаах юм .аа мэдэхгүй
Сенсацийг сенсацаар гэгчээр одоо бүгдээрээ ЖДҮ, 60 тэрбумаа мартацгаагаад Зоригийн хэргийг шүүмжилсэн шигээ амар сайхандаа жаргацгаая даа.
Ed nar mongol humuus bish bhaa hurdan barivchlaachee buh yum todorhoi teneg hun ch oilgohoor bna
Yagad ELBEGDORJ HURTS 2-g barihgui bna.37-oni nogoon malgaitni sunsnuudig.ESWEL AIGAAD bnu.
энэ тагнуул шүүхэд нь эрүүл хүн байсан юмуу
яаж ч бодсон хүн дарамталж хэрэг хүлээлгэсэн энэ хэрэгт элбэгдорж гэгч холбоотой нь тодорхой болжээ гэж хэн хүнгүй ярьж байна. ийм бузар булай, хүний эрхийг уландаа гишгэж яргалсан хэрэгт дам болоод шууд, санаатай болоод санаандгүй нэр төр хөөцөлдөөд ч юм уу оролцсон нөхөр өнөөдөр НҮБ-д даргаар очно гэж ичих ч үгүй бичүүлээд тууж байх юм. хамаг юмыг ер тэр элбэгдоржоос эхлэх хэрэгтэй
яаж ч бодсон хүн дарамталж хэрэг хүлээлгэсэн энэ хэрэгт элбэгдорж гэгч холбоотой нь тодорхой болжээ гэж хэн хүнгүй ярьж байна. ийм бузар булай, хүний эрхийг уландаа гишгэж яргалсан хэрэгт дам болоод шууд, санаатай болоод санаандгүй нэр төр хөөцөлдөөд ч юм уу оролцсон нөхөр өнөөдөр НҮБ-д даргаар очно гэж ичих ч үгүй бичүүлээд тууж байх юм. хамаг юмыг ер тэр элбэгдоржоос эхлэх хэрэгтэй
одоо тэр зориг, энхамгалан, хурц, бямбажав, батжаргал, бархасбадь, алдар, соёмбоэрдэнэ, оюунчимэг, мөнхтөр мэтийн новшнуудыг үтэр түргэн баривчилж шоронд хийж нааран дээр нь хатаах цаг болжээ. хүүрнүүд тэнд хүүр болцгоог.