Төв халуун ус цэвэрлэгээ үйлчилгээний шаардлага хангаагүй, бохирдол ихтэй байжээ.
Аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 70321111дугаарын утсанд Арвайхээр сумын Төв халуун усны цэвэрлэгээ үйлчилгээ муу, хүн усанд ороод гарсны дараа дараагийн хүн оруулахдаа өрөөнд цэвэрлэгээ хийхгүй оруулж байгаа талаар иргэний гомдол иржээ. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд дунд эрсдэлтэй буюу цэвэрлэгээ үйлчилгээний шаардлага хангаагүй, бохирдол ихтэй, өрөө тасалгааны темпаратур байх ёстой хэмжээнд хүрээгүй зөрчлүүд илэрч иргэдийн гомдол батлагдсан байна. Иймээс МХГ-аас Арвайхээр сумын Төв халуун усны эздэд 4 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )