Суданы батлан хамгаалахын сайд, нэгдүгээр дэд ерөнхийлөгч Авад ибн Ауф тус улсын түр цэргийн зөвлөлийн даргын хувиар тангараг өргөлөө. Түүний орлогчоор Ерөнхий штабын дарга Кемаль Абдель Мааруф ажиллана гэж Суданы төв телевиз мэдээлжээ.
Ерөнхийлөгч Омар аль-Башир саатуулагдаад байгаа бөгөөд тус улсыг цэргийн зөвлөл хоёр жилийн хугацаанд удирдах аж.
2005 онд батлагдсан Үндсэн хуулийн үйлчилгээг зогсоосон ба онцгой байдлын дэглэмийг гурван сарын хугацаанд зарлаад байна. Тус улсын агаарын зайг нэг хоног хаажээ.
2011 онд АНУ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, Өмнөд Судан салан тусгаарласны дараа Судан улсад эдийн засгийн хямрал ноёрхсон билээ. 2018 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс талхны үнийг бууруулах шаардлагаас эхэлсэн бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал аажмаар 30 жил тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Омар аль-Баширийн улстөрийн дэглэмийг өөрчлөх тэмцэл болж өргөжсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )