ОХУ-д онгоц осолдож, 41 хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

ОХУ-ын Москва-Мурманск чиглэлд нисч байсан зорчигч тээврийн SSJ-100 онгоц "Шереметьево" нисэх онгоцны буудалд ослын буулт хийж байхад нь гал гарсны улмаас 41 хүн амиа алджээ. Онгоцонд нисэх багийн гишүүдийг оролцуулаад нийт 78 хүн байсан байна.

Урьдчилсан дүгнэлтээр, гал гарсан шалтгааныг цахилгаан хэрэгслүүдтэй холбон тайлбарлаж байна.

Өчигдөр буюу Ням гарагийн орой /2019.05.06/ орон нутгийн цагаар 18.02 цагт "Шереметьево" нисэх онгоцны буудлаас хөөрч, 18.30 цагт ослын буулт хийснээс хойш хоёр минутын дараа гал гарчээ. Осолдсон Sukhoi Superjet 100-95В онгоц тус өдрийн өглөө Саратов хот руу нислэг үйлдсэн байна.

ОХУ-ын онцгой байдлын яамнаас мэдээлснээр, галыг унтраахад 170 орчим хүн, 50 гаруй техник хэрэгслийг дайчилсан бөгөөд зорчигчдыг 55 секундын дотор онгоцноос гаргаж авсан байна.

Мурманск хотын эрх баригчид гурван хоногийн гашуудал зарлаж, амиа алдсан иргэдийн гэр бүлд тус бүр нэг сая рублийн тусламж, хохирсон зорчигчдод тус бүр 500 мянган рублийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(156.0.213.2) 2019 оны 05 сарын 13

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  1
сөүл(101.235.22.6) 2019 оны 05 сарын 07

юун саратов бээ? мэдээгээ зөв бичлдээ....

0  |  0
Top