Даваа гарагт Израил, Палестин хоёр Египет улсын зуучилснаар Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрлээ гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
Гал зогсоох тухай хэлэлцээр даваа гарагийн орон нутгийн цагаар 04.30 цагт хүчин төгөлдөр болсон байна.
Тавдугаар сарын 4-ний өдөр Палестины хэт даврагсад Израилийн зүг 600 гаруй пуужин харваснаас 150 нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тусламжтайгаар унагасан байна. Үүний хариуд Израилийн цэргүүд Газын зурвас дахь 320 орчим цэргийн объект руу цохилт өгсөн байна. Үүний улмаас Израилийн дөрөв, Палестины 20 орчим иргэн амиа алдаж, хэдэн арван хүн шархаджээ.
Сэтгэгдэл ( 0 )