“Монгол Улсын жендерийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, 2005 оноос өнөөг хүртэлх ололт амжилт ба сорилт сургамж” тайлангийн нээлт боллоо. Тайланд дурдсанаар, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого тогтолцоонд хийсэн үнэлгээгээр Монгол Улс 2005-2010 онд 3.5 оноо авч байсан бол 2018 онд дөрвөн оноо авчээ. Энэ нь Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундаас (3.3) дээгүүр үзүүлэлт аж.
Мөн тайланд Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тусгажээ. Эдийн засгийн хөгжил ба жендэр, Нийгмийн хөгжил ба жендэр, байгаль орчин ба жендэр, жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо зэрэг таван хасгаар бүрдэж буй уг тайланг Засгийн газар Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гүйцэтгэгчээр ажилласан байна.
Жендэрийн тэгш байдал гэдгийг дэлхий нийт эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа төдийгөөр хязгаарлаж үзэхийг нэгэнт больсон. Харин нийгмийн хүрээнд олон талт асуудал болохыг тодорхойлоод байна. Тэр ч утгаараа өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Монгол Улсын хууль эрх зүйл, бодлого, тогтолцоо төдийгүй олон нийтийн ойлголт, хандлагад өөрчлөлт гарч байгааг уг тайланд тусгасан байна. Мөн жендэрийн асуудлыг сайжруулахын тулд урт болон дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх зөвлөмжийг санал болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )