Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаатай холбоотойгоор импортлогч компаниуд түлшний үнийг 50-80 төгрөгөөр нэмэгдүүлээд буй. Түлшний үнийн энэ сарын 8-ны өдрийн байдлаарх статистик мэдээллийг хүргэе. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1630-1800 төгрөг, “Аи-92, 93” шатахуун 1785-1860 төгрөг, “Аи-95” шатахуун 2230-2310 төгрөгийн үнэтэй байна.
“Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байна. “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2250-2370 төгрөгийн үнэтэй байна.
Тодотгоход, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны гуравдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 39-50 ам.доллароор, мөн 2019 оны дөрөвдүгээр сарын хилийн үнэ өмнөх 3 сарынхтай харьцуулахад А-80, Аи-92 автобензин 71 ам. доллароор, 2019 оны тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллароор, А-80, Аи-92 автобензин 53 ам. доллароор тус тус өссөн нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлж буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ДЭЛХИЙД БУУРААД БАЙНА. МАНАЙД ЭСРЭГЭЭРЭЭ. ИЙМ Ч ЗАСАГ ТӨР БАЙХ ГЭЖ ДЭЭ. АРД ТҮМЭН ӨДРӨӨС ӨДӨРТ ЯДУУРЧ БАЙНА. ЗАРИМ НЭГ УЛС ТӨРЧ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА. 180 ГР МАХ ИД ГЭНЭ ҮҮ. ТҮҮНЭЭР ХЭДЭН ГР МАХ ИДЭХЭЭ ЗААЛГАХ УУ. НОХОЙН БААС. 80 САЯ МАЛТАЙ ГЭЭД БАЙНА. ЦААНА ЧИНЬ ХОНИНЫ МАХ 9000, ҮХРИЙН МАХ 13000 БОЛЛОО. ХӨГШЧҮҮД ШУЛСАН ЯС АВЧ ХОНОГИЙН ХООЛОО ЗАЛГУУЛЖ БАЙНА. ТА НАР ИЧЭЭЧ