"Дорнод марафон-2019" уралдаан болно

2019 оны 05 сарын 17

Аймгийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар захирамжийн дагуу 2019 оны 05дугаар сарын 18-ны өдрийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, автомашингүй өдөр болголоо. Энэ дагуу ”Дорнод марафон-2019” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамирспортын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, хамтран зохион байгуулагчаар Аймгийн цагдаагийн газар, ЭМГ, Аймгийн хөгжимт драмынтеатр, Политекникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хамтран ажиллаж байна.

Нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт “Тусгаар тогтнол”-ын талбайд болох бөгөөд Марафон гүйлтийн гараа, бариа “Тусгаар тогнол”-ын талбайн зүүн талд явагдана. Мөн өдөр 2019 оны 05дугаар сарын 18-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, оролцогчдын аюулгүй байдлыг Дорнод аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас хангаж ажиллана.

“Эрчимтэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал” уриатай 2019 оны марафоны ач холбогдол нь спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Top