АНУ-ын Нью-Йорк хотын захирагч асан, тэрбумтан Майкл Р.Блүүмберг нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг халах санаачилгад хувийнхаа зүгээс 500 сая ам.доллар хандивлахаар болжээ. Хандивын мөнгөө өөрийн санаачилсан сайн дурын байгууллагын данс руу шилжүүлсэн байна. Түүний санаачилсан сайн дурын байгууллагыг “Beyond Carbon” гэдэг аж.
Тус байгууллага энэ сардаа багтаж Конгрессын гишүүдэд нүүрсээр ажилладаг уламжлалт цахилгаан станцаас татгалзах уриалга хүргүүлэх юм байна. Түүнчлэн урлаг соёлын одод, олны танил хүмүүс түүний санаачилгад нэгдэхээ илэрхийлжээ. АНУ-ын хэмжээнд 280 нүүрсээр ажилладаг цахилгаан станц байдаг бөгөөд 2010-2020 оны хугацаанд 40 хувийг нь хаана гэсэн ч энэ санаачилга хэрэгжээгүй байна. “Beyond Carbon” санаачилга 2030 он гэхэд 241 цахилгаан станцыг хаах төлөвлөгөөтэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: