Ван Гогийн амиа хорлосон гар буу 160 мянган евро хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Суут зураач Ван Гог 1890 онд амиа хорлохдоо ашигласан гар бууг дуудлага худалдаанд оролцогч 162.5 мянган еврогоор худалдан авлаа. Винсент ван Гог 1890 оны долоодугаар сард олон жил шаналсан сэтгэцийн эмгэгээсээ болж 7мм-ийн Лафоше маркийн гар буугаар гэдсэн тус газраа буудсан юм.

Францын Овье сюр Ой тосгонд орших нэгэн фермер 1965 онд уг олдворыг олж байсан юм. Францын шинжлэх ухааны академийн судалгаагаар 1890-ээд оны үеийн гар буу болохыг тогтоосон байна. Тухайн цаг үед  Овье сюр Ой тосгонд Винсент ван Гог амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн тул суут зураачийн амиа хорлосон гар буу байх магадлалтай гэж байсан билээ. Гэхдээ орчин цагийн эрдэмтэд яг таг мөн гэж хэлэхэд хэцүү гэж мэдэгддэг юм.

Олон жил судалгааны лабораторид хадгалагдсан дээрх гар бууг 2016 онд Ван Гогийн гэр музейн үзмэр болгон хадгалсан билээ. Тэр цагаас хойш дуудлагаар худалдах талаар олон байгууллагаас санал ирсэн ч Францын “AuctionArt” дуудлага худалдааны төв дуудлагаар худалдах эрхийг олж авсан юм. Дуудлагаар худалдан авсан эрхмийн нэрийг байгууллагын зүгээс нууцалж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top