Монгол Улсын хэмжээнд 904 мянган хүн ядуу байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан Ядуурлын түвшин тогтоох судалгаагаар Монгол Улсын 904.9 мянган хүн ядуу байгаа гэсэн судалгаа гарчээ. Хоёр жил тутамд явуулдаг уг судалгаагаар 2018 онд Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай гарсан байна. Энэ нь 2016 оны үр дүнгээс 2.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хамгийн бага үр дүн нь 2014 онд тохиож 21.6 хувьд хүрч байжээ. Ядуурлын түвшин 2016 онд өндөр гарсан нь дотоодын нийт бүтээгдэхүүн саарч, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж байсантай холбоотой аж.

Сүүлийн статистикаар харахад 2019 оны эхний улирлын байдлаар хүн амын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхаас 4.9 дахин их байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байсан юм. Дэлхийн хэмжээнд авч үзвэл дэлхийн нийт хүн амын найман хувь буюу 600 сая гаруй хүн нэн ядуу амьдарч байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top