БНХАУ газрын тосны салбарын тээвэрлэлтэд анх удаагаа ухаалаг танкер буюу тээврийн хөлөг онгоц ашиглахаар болжээ. Нэг удаадаа 2.2 сая баррель газрын тос тээвэрлэх боломжтой уг хөлөг онгоц очих газар, цаг уурын нөхцөл байдал, далайн давлагаа зэргийг мэдрэх боломжтой, бүх үйлдэл нь компьютерын программ хангамжаар тоноглогдсон байна. Тээврийн ухаалаг хөлөг онгоцыг БНХАУ-ын Далиан хотод төвтэй Хятадын худалдааны эрчим хүчний хөлөг онгоц угсралтын үйлдвэрт угсарчээ.
БНХАУ-ын Засаг захиргаа ойрын жилүүдэд газрын тосны тээвэрт дахин дөрвөн ийм төрлийн хөлөг онгоц үйлдвэрлэхээр болжээ. Газрын тос экспортлогч бусад улсууд энэ төрлийн судалгааг хөгжүүлсэн ч Хятад улс анх удаагаа үйлчилгээнд ашиглах болсон нь энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )