Линдси Лохан, Пэрис Хилтон болон бусад одод шоронд орсноо эргэн дурслаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Энд гарах алдартнууд торны цаана орж байсан хүмүүс. Линдси Лохан, Кифер Сазерленд болон бусад “хоригдол одод” шоронд байсан үеэ эргэн дурсжээ.

Марта Стюарт

Телевизийн хөтлөгч, 79 нас

Санхүүгийн залилан хийсэн хэргээр Марта Стюарт 2000 онд шоронд таван сар хоригдсон. Энэ хугацааг тэр гоёл чимэглэлийн ажил, шаазан, баримлын ажил хийж өнгөрөөжээ. “Таван сарын дотор би бүхэл бүтэн цэцэрлэг, Зул сарын баярын тайз хийсэн” гэж дурсаж байв. Гэхдээ шоронгийн амьдрал сайхан байгаагүй. Стюарт энэ үеэ амьдралынхаа хамгийн аймшигт үе гэж нэрлээд “Таван сарын дотор би маш их мөнгө алдсан. Гэхдээ үүнээс ч муухай юм олон тохиолдсон” гэж ярьсан байна.

Лил Уэйн

Рэп дуучин, 35 нас

2010 онд тэр зэвсэг, хар тамхи хууль бусаар хадгалсан хэргээр найман сар суусан. Торны цаана байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлсөн нь дараа нь “Gone 'Til November” нэртэй намтар ном болсон юм.  Энэ номдоо тэр сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлснээсээ эхлээд бусад хоригдлуудтай хэрхэн зодолдож байснаа өгүүлсэн. Тэр байтугай шоронд Лил Дрейкийн дуунд рэп дуулж амжсан юм. “Менежер намайг энэ дуунд заавал оролцох ёстой гэсэн. Яаж гэж гайхан асуухад утсаар болно гэж билээ. Утсаар үглэчихээд дараа нь дуугаа сонстлоо их санаа зовж байлаа. Студид биш өөр газар анх удаа бичлэг хийсэн минь шорон” гэж ярьж байв.

Лил Ким

Рэп-жүжигчин, 43 нас

Менеджер D-Roc, бие хамгаалагч Gutta нарын буудалцсан хэргийг нуун дарагдуулсан хэргээр Ким хагас жилийн ял сонссон. Гэхдээ шоронгоос тэр дандаа хар дурсамж тээж гараагүй. “Шоронд ороод эхний 3 долоо хоног унтаад л байлаа. Би цомог, тоглолт гээд завсар зайгүй ажилладаг байсан болохоор тэнд ядаргаа тайлагдсан. Шоронд учирсан сайн найзуудтайгаа одоо ч уулздаг” гэж тэр хэлсэн.

Линдси Лохан

Жүжигчин, 31 нас

Линдси Лохан шүүхийн хаалга олон удаа татсан ч шоронд 14 л хонож үзсэн. Согтуугаар машин барьсан хэргээр шүүгдээд ганц хүний камерт хоригдсон тэр өдрүүдээ Лохан “Хачирхалтай нь би амьдралдаа анх удаа тийм чимээгүй орчинд орж үзсэн. Юу ч хийхгүй, хэнтэй ч ярихгүй гэж бодохоор айдас төрсөн. Хоёрхон долоо хоног ч маш урт санагдсан” гэж ярьж байлаа.

Кифер Сазерленд

Жүжигчин, 51 нас

2007 оны 12 дугаар сард Кифер согтуугаар удаа дараа машин барьсан хэргээр 48 хоногийн ял сонссон. Гэхдээ хошин шогийн мэдрэмжээрээ энэ үеэ даван туулжээ. “Би хаана байгаагаа сайн ойлгож байлаа. Нэг удаа усанд орж байгаад савангаа унагаад авалгүй гараад явсан” гэж Сазерленд хэлсэн.

Пэрис Хилтон

It-girl, 37 нас

Согтуугаар машин барьсан хэргээр шоронд орохдоо тэр хувь заяатайгаа эвлэрсэн байлаа. Нэгэн ярилцлагадаа тэр “Хоригдлуудад сэтгэл санааны дэмжлэг өгөхөөр илгээдэг захидлууд надад сэтгэлийн хүч өгдөг байлаа. Бурхан намайг зүгээр нэг шоронд оруулаагүй гэж би итгэдэг. Миний амьдрал хэт хурдан өнгөрч байсан. Шоронд харин би урьд нь анзаардаггүй байсан олон зүйлээ харж ойлгож авсан. Одоо би Бурханд идэх хоол, унтах ортой байгаадаа ч талархаж байдаг. Хэвлэл мэдээлэл намайг дооглон тохуурахын тулд ашигласан гэдгийг би мэднэ. Харин би алдар нэрээ сайн зүйлд зориулмаар байна” гэж ярьж байсан юм.

Роберт Дауни

Жүжигчин, 52 нас

Роберт Дауни архи, хар тамхиар шоронгийн хаалга татсан. 1996 онд тэр хар тамхи хадгалсан, согтуугаар жолоо барьсан хэргээр 3 жилийн тэнсэн харгалзах ял авч, албадан эмчилгээнд явсан юм. Харин жилийн дараа Дауни хар тамхины шалгалтад ирээгүй тул хагас жилийн ял авсан. 2003 он хүртэл тэр байнга хэрэг төвөгт орооцолдож байгаад засарсан юм. “Хар тамхи хэрэглэж байсан үеэс хойш бүтэн эрин өнгөрсөн мэт санагдаж байна. Одоо би архи ч уудаггүй. Ард чинь камерын хаалга хаагдахад чи зальт этгээдүүдээс хамгаалагдсан хамгийн аюулгүй орчинд орлоо гэж бодно. Гэхдээ шоронгийн хуяг гэж новш бий” гэж тэр ярьж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top