Одоогоос гурван жилийн өмнө Бразилын Рио-де-Жанейрод болсон Зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний үеэр дэлхийг гайхуулсан нэгэн үйл явдал болсон билээ.
Чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан манай бөх Г.Мандахнаран олимпын медальд хүрээд алдсан тэр барилдааны дараа энэ явдал болсон юм.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дуусахаас хэдхэн секундын өмнө оноо илүү явсан манай бөх ялалтаа тэмдэглэн гүйж, дасгалжуулагч нар маань ч далбаагаа гарган, баярлаж байлаа. Гэвч удалгүй Узбекистаны дасгалжуулагч нар баярлаж эхэлсэн. Учир нь манай бөхийг цаг барьж, зугтсан хэмээн нэг оноогоор торгосон байв. Үүнээс болж сүүлийн оноогоор Узбекистаны И.Наврузов ялалт авч, олимпын хүрэл медалийн эзэн болсон.
Монголын хоёр дасгалжуулагч хэдийгээр чалленж шидсэн боловч шүүгч нар хүлээж аваагүй. Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээн дээр хувцсаа тайлан шидсэн нь 2016 оны “Дэлхийн спортын шуугиант 10 үйл явдал”-д багтаж байлаа.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган фунт стерлингээр торгож, манай хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019 оны наймдугаар сар хүртэл хассан шийдвэр гаргаж байв.
Өнөөдөр Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын торгуулийн хугацаа дуусаж, тэд дэлхийн дэвжээнд дахин гарах эрхтэй боллоо.
Тэр үед АНУ-ын “USA Today” сонины сэтгүүлч Нэйт Скотт Монголын дасгалжуулагч Б.Баяраагаас энэ талаар асуухад “Шүүлт булхайтай болсон. Гурван сая монголчууд хүрэл медаль хүлээж байлаа. Гэтэл яав? Ямар ч медальгүй хоцорлоо. Энэ үеэр ордон даяараа “Монгол, Монгол” хэмээн хашгарч байсан. Ордонд цугласан чөлөөт бөхийн үзэгчид бүгд бидний талд байсан. 100 хувь бидний талд” гэж хариулж байлаа.
Сэтгэгдэл ( 21 )
Одоо та 4 маань багаа бүрдүүлж Токиогийн олимпоос хариугаа авах боломжтой боллоо. 1жил бага хугацаа наад нэг чөлөөт бөхийн холбооны хэдэн ах дүү нар Батбаяр гэж бөгс долоогч чинь ажил хийлгэх болов уу
Teneg Mandahnaran tevcheertei baisan bol turuuleh bailaa
Дэлхийд Монгол гэдэг улс ийм зоригтой шудрага явдал тамирчдынхаа төлөө тэмцэж чаддаг дасгалжуулагчидтай гэдгийг харуулж чадсан юм.Энэ 2 ын ард Монгол улс байгаа юм хувь хүн гэж тэмцээгүй шүү Буурай хүлцэнгүй улс бол гөлийгөөд л доромжлуулаад дээрэлхүүлээд чив чимээгүй буух байсан.Шилдэгүүд шонхорууд эргэж ирлээ Амжилт ялалт ойрхон болж байна Баяр хүргэе илүү их амжилт хүсье

tegeed ter shuuxdene geed bsan yu bolj duussan be? SYYXdsen uu?
энд ганцхан хувь хүмүүсийн эрх ашиг нэр төр байгаад байгаан биш.ээ бүхэл бүтэн монгол улсын нэр сүр монгол хүний хүсэл эрмэлзлэл хамт явагдаад байгаан манай хоёр зоригтой ухаалаг шийдвэр гаргасан буурай орон гэж харагдаагүй хүчирхэг бөхийн орны дасгалжуулагч гэдгээ харуулсан даа.
Амжилт хүсье
Ter Nandahnaran yah gej sarmagchin tsarailj daljignasiin.ene bol surgamj
Та хоёр минь тамирчинаа авч гараад алтан медаль авдаг юм шүү.
2gamchig bas yaj bulaaga delgeh boldoo... huv hunii soelgui hunii gamchig kkk
Ёстой зоригтой улс. Ухаантай монгол
amjilt ,