Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан санал, төслөө эргүүлэн татаж байгаагаа зарлалаа. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай” хэмээгээд буй. Эл шийдвэртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос дараах тодруулгыг авлаа.
-Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналаа эргүүлэн татсан байна. Ерөнхийлөгчийн саналаас хэд нь дэмжигдээд байсан бэ?
-Ерөнхийлөгчийн саналыг саналын түвшинд харгалзаж үзээд баталсан. Одоо дэмжигдсэн долоон санал цаашдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод явна. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал өгсөн болохоос бие даасан төсөл өргөн бариагүй. Тиймээс Ерөнхийлөгчийн оруулсан өөрчлөлтүүдэд зургаадугаар зүйлийн 2-т “төрийн өмч гэж байсныг нийтийн өмч” гэж өөрчилсөн. Мөн намын дэгжигчдийн тоог “сонгуулийн эрх бүхий дэмжигчдийн 2.5 хувь” гэснийг “нэг хувь” болгож бууруулсан. Гуравдугаарт 25 дугаар зүйлийн 1.16 дээр “тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох” тухай заалт дэмжигдсэн. Дөрөвдүгээрт, шүүгчийн сахилгын хорооны заалт үг үсгээрээ орсон. Шүүхийн тогтолцоонд тойргийн зарчим байна гэдэг дэмжигдсэн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг заавал харгалзах зэрэг заалтууд орсон. Энэ бүх саналууд үлдээд явна. Харин Ерөнхийлөгч батлагдаагүй бусад заалтуудаа татаж авч байгаа.
-Ерөнхийлөгч саналаа татаж авснаар ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Төсөл задрахгүй. УИХ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батлах бүрэн эрхтэй. АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцохгүй гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч оролцохгүй. Одоо цэвэр МАН-ын хэрэг болсон. Удахгүй УИХ-д суудалтай бусад нам болох МАХН ч юм уу, байр сууриа илэрхийлэх байх. Энэ бол зөвхөн УИХ-ын 62 гишүүний боловсруулсан өөрчлөлт болоод үлдэх ёстой юм.
-Ерөнхийлөгчийн зүгээс “Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу” гэдэг асуултыг ард түмнээсээ асууя гэж байгаа хэрэг үү?
-Тийм.
-Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болгохыг ард түмэн дэмжвэл яах вэ?
-Шинэ Үндсэн хуулийг дараагийн УИХ боловсруулж, нийт иргэдээрээ хэлэлцүүлж байж батална. Энэ өөрчлөлт олон жил яригдлаа. Ерөнхийлөгч наадмын маргааш санал, төслөө өргөн барихдаа УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд ололттой заалтууд байна. Гэхдээ орхигдсон заалтуудыг өргөн барьсан. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс Засгийн газрын тэргүүнийг бүх ард түмнээс сонгодог. Ерөнхийлөгчийн гэж нэрлэгддэг системийг нэвтрүүлэхгүй бол болохгүй нь гэсэн. Уг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан үндсэн саналуудыг авах болов уу гэсэн найдлага байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын 80 хувь нь хасагдлаа. Ерөнхийлөгчийн зүгээс хуучин Үндсэн хуулиа засах гээд үлдлээ. Тэгвэл шинэ Үндсэн хуулийн тухай ярихгүй бол болохгүй нь. Энэ дагуу нэг л удаа ард түмнээсээ асуучих. Ерөнхий сайдаа жил болгон огцордоггүй болгоё гэж байгаа бол ард түмнээсээ сонгуулъя. Ард түмнээсээ мандатаа авсан бол дундаасаа шүүх засаглалаа гаргадаг жишиг дэлхий дээр сайн ажиллаж байна.
Санал асуулгаар 30 тэрбум төгрөг зарцуулаад 62 гишүүний нэмэлт, өөрчлөлтийг батална. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ, парламентын засаглалыг дэмжинэ гэдэг шийд гарна. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ гэвэл цоо шинэ Үндсэн хуулийн төслийг дараагийн УИХ батлаад, баталсан даруйдаа тараад дараагийн парламент ажлаа хийх боломж олгох юм.
-Ерөнхийлөгч одоогийн Үндсэн хуулийг дагаж мөрдөхөөр тангарга өргөсөн. Яагаад энэ Үндсэн хуулиа өөрчлөх гэж оролдоод байгаа юм бэ?
-Үндсэн хууль Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлыг шийдээд явж байгаа бол болно. Гэтэл УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь энэ Үндсэн хууль болохгүй байна гэлээ. Тэгэхээр нь Ерөнхийлөгч тэгье гэлээ. Харин УИХ түүнээсээ ухарлаа. ЖДҮХС-аас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй парламенттай байснаас улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэж чаддаг Үндсэн хуультай байх нь чухал. Парламентын засаглал хамгийн мундаг нь гээд хэн хэлсэн юм. 30 жилийн турш бид янз бүрээр оролдлоо. Тэгэхээр засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг юм бол ард түмнээсээ асууя гэсэн. Ард түмэн аль нэгийг нь сонгоно. Ард түмний сонголтын дагуу Үндсэн хуулиа өөрчлөх нь парламентын үүрэг.
-Засаглалын асуудлыг ард нийтээсээ асуух нь хууль зөрчихгүй юу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль бол энгийн нэг хууль. Үндсэн хууль өөрөө биш. Болохгүй гэдэг хязгаарлалт хаана ч байхгүй. Боломжгүй гэж байгаа хүмүүс Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг үндэслээд байгаа юм. Би үндсэн дэгийн тухай хуулийг хэлээд байна. УИХ-аар хэлэлцэж байгаа бүх хуульд Ерөнхийлөгчийн саналыг тусгах үүрэгтэй.
Үндсэндээ энэ Үндсэн хуулийн байж болох бүх боломжийг шавхлаа. Ямар засаглал сайн, ямар нь муу гэдгийг улстөрчид шийдэж болохгүй. Улстөрчид хоёр гүрний дунд байгаа учраас парламентын засаглал тохиромжтой гээд 30 жил хэлсэн. Харин энэ систем маань доголдоод байна. доголдоод байгаа системээ өөрчлөх гэж байгаа бол өөрчилсөн шиг өөрчилье гэж байгаа юм.
-Өнгөрсөн 30 жилийн ял, гавьяаг АН мөн хуваалцах ёстой шүү дээ?
-АН, МАН хоёрт Монголын ард түмэн 30 жилийн турш саналаа өгсөн. АН ганцхан удаа 1996 онд 50 гишүүнтэй болж олонход хамгийн их дөхсөн. АН олонх болж үзээгүй учраас 30 жилийн хариуцлагыг хүлээхэд хүнд. 2000 онд МАХН-тай хамтарч дөрвөн жил засаг барих гэж оролдсон. Намууд хөгжлийн бодлогын саналаа илэрхийлдэг. Өөр нам гарч ирээгүйд МАН, АН буруугүй. Хэн ч, ямар ч хүн УИХ-д сонгогдох эрх нь нээлттэй. Энэ хоёр нам бүтэхгүй бол сонгохгүй байхад л болно. Замын түгжрэл “0” зогсолт хийх гэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга дагуул хотууд байгуулъя гэхэд шийдэж өгөхгүй байна. Гүйцэтгэх засаглалаа тогтвортой ажиллуулдаг системтэй болохгүй бол болохгүй. Би АН-ыг төлөөлж ярих эрхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч намаасаа татгалзсан хүний хувьд засгийн эрх ард түмний гарт байдаг юм бол ард түмнээсээ асууя гэж байгаа. Энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй. Эцсийн эцэст ард түмэн сонголтоо хийнэ. Сонгууль шиг үйл ажиллагаа болоод Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалын алинд нь их санал өгснөөр нь шийдье гэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 20 )
ERUNHIILUGCH.HUN.TURIIN.AJLYG.HUNDLEHGUI,ARD.IRGEDIIN.DUND.TALTSUULAH.AJLYG.HIIJ.BAIGAA.NI.TUILYN.BURUU

ерөнхийлөгчийн саналуудаас тусгагдсан л байна ш үү дээ тэгэхээр ерөнхийлөгч үндсэн хуулийн өөрчлөлтөд оролцсон л байгаа биз дээ Одоо тэгээд ерөнхийлөгч оролцохгүй гэдгийг юү гэж ойлгох юм