Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын хогны асуудалд онцгой анхаарч машин техник, хүн хүч, ажлын байр гээд олон асуудлыг шийдэж байна. Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны хамт олон хоггүй, цэвэр цэмцгэр хотын төлөө цаг нарыг умартан ажилладаг. Тиймээс Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд зориулан тэднийг ажиллах ая таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажилчдын байрыг барьж байгаа юм. Амрах хооллох өрөө тасалгаатай, мөн хогийн машинуудаа байрлуулах гражтай болно.
Сэтгэгдэл ( 0 )