ОРХОН: Дөрвөн багт шинээр цэцэрлэг барьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

2019-2020 оны хичээлийн жилд Орхон аймгийн төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэгт 2-5 насны 9437 хүүхэд суралцаж байна. Энэ хичээлийн жилд Яргуйт, Булаг, Эрдэнэ, Согоот багт шинээр цэцэрлэг болон цэцэрлэгийн өргөтгөл барьж байна. Тухайлбал, Яргуйт багт 150 хүүхэд, Булаг багийн 18 дугаар цэцэрлэгийн дэргэд 150 хүүхдийн, Их-Залуу багийн 23 дугаар цэцэрлэгийн дэргэд 100 хүүхдийн, Согоот багийн дөрөвдүгээр цэцэрлэгийн дэргэд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байна.

Мөн энэ хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн 24 сургуульд 21 мянга орчим хүүхэд сурахаас нэгдүгээр ангид 2400 хүүхэд шинээр элсэж орлоо. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилгоор нэгдүгээр сургуулийн дэргэд 928 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөлийг 2018 онд эхлүүлж энэ хичээлийн жилд дуусгахаар ажиллаж байна. Мөн 16 дугаар сургуулийн спорт заал, цайны газар, Рашаант багт 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлээд буй. Сурах бичгийн хангалт болон түрээсийн хэлбэрээр ашиглуулах сурах бичиг сургуулиудад хуваарилагдаж ирсэн ажээ. Дунд, ахлах ангийнхан сурах бичгээ худалдаж авахгүйгээр буюу худалдаж авах үнийн үнийн 35-40 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг сургуулийнхаа номын санд төлж номоо багцаар нь авч болох юм. Хичээлийн жилийн эцэст хэрэглэсэн сурах бичгээ хүлээлгэн өгнө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top