ХЭНТИЙ: Хөдөлмөр халамжийн газрын барилгыг ашиглалтад оруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Хэнтий аймгийн төвд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийг улсын төсвийн 1 тэрбум 380 сая төгрөгийн хөрөнгөөр барьж, энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэж байна. Харин 1985 онд барьсан Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хуучин барилгыг Хэрлэн I багийн Иргэдийн ахуй үйлчилгээний төв болгохоор төлөвлөжээ.

Хэнтий аймагт 2016-2019 онд Нэгдсэн эмнэлэг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Бэрх тосгоны аврах, гал унтраах анги, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын иргэдэд үйлчлэх төв, Тагнуулын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газрын шинэ барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top