Хэнтий аймгийн Хэрлэн сумын Онцгой комисс өчигдөр /2020.01.27/ орой хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл Чингис хотод архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.
Мөн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, PC тоглоомын газрууд, "Эвт" худалдааны төв, баар, ресторан, караоке, Хэрлэн сумын IV баг, Хэрлэн хорооллын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Учир нь өчигдөр Хэнтий аймагт 14 настай хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан тул дээрх арга хэмжээг авчээ. Талийгаач хүүхдээс шинжилгээ авч, дээжийг ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу гарна.
Сэтгэгдэл ( 1 )
Odoo harin cn arhia taaruulj uu gemeer bna Coronavirus arhind teswergui gesen Iimd ail orh bur oroi neg hundagiig uuhad gemgui