ХЭНТИЙ: Аймаг, сумын удирдлагууд бүтээн байгуулалтын ажилтай танилцав

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Хэнтий аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга нар хамтран зургаан багийн 50 гаруй иргэдийн төлөөлөлтэй хамт Чингис хотын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцах ажлыг зохион байгууллаа.

Уг аялал Чойномын нэрэмжит гэрэлт цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлж, аймгийн Цагдаагийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, Хэрлэн дом шинэ өрхийн эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Хан Хэнтий чуулга, Нэгдсэн эмнэлэг, Өндөрхаан хот тохижилтын цахилгаан автобусны граж, Шинэ Өндөрхаан хороолол дахь хямд үнэтэй орон сууц зэрэг шинэ барилгуудтай танилцаж, Нэхий боловсруулах үйлдвэр, Бизнес инкубатор төв, Чингис хот доторх явган хүний зам болон гэрэлтүүлэг бүхий шинэ автозам, Цэвэрлэх байгууламж, Дулааны станцын II хэлхээ, 4160 метр цэвэр усны шугам зэрэг бүтээн байгуулалтуудтай танилцсан байна.

Хэрлэн сум 2018 оноос эхлэн төсвийн хөрөнгөнөөс гаргалгүйгээр Чойномын номон хөшөө бүхий саадыг тохижуулж, 2019 онд Бугатай саадтай холбон, Чойномын хөшөөг бүтээж, Гэрэлт цэцэрлэгт хүрээлэн болгосон. Ингэснээр хүүхэд залуусын очих дуртай газар болсон байна. Мөн Найман аваргатай болон Танктай хөшөө бүхий төв цэцэрлэгт хүрээлэнг Гэрэлт цэцэрлэгт хүрээлэн болгохоор тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top