ХЭНТИЙ: Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар шинэ байртай боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийн барилга ашиглалтад орлоо. Тус барилгыг улсын төсвийн 1 тэрбум 385.7 сая төгрөгийн хөрөнгөөр “Саран Инж Девелопмент” ХХК барилгын ажлаа өнгөрсөн жилийн намраас эхлүүлэн барьж, ашиглалтад орууллаа. Нийт 3500 м.кв, зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар тус барилга хоёр хурлын танхим, нэг заал, 23 өрөө, 11 ариун цэврийн өрөө, гражийн хамт баригджээ.

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар үндсэн 48 орон тоотой бөгөөд үүн дээр ахмадын сувиллынхаа ажилчидтай нийлээд 60 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд шинэ төвийн нээлтдээ зориулж тус газрын түүхэн товчооныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм.

Тус төвийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга C.Эрдэнэжаргал нар оролцлоо. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top