ХЭНТИЙ: Төрийн соёрхолт Р.Чойномын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Хэнтийн аймгийн Чингис хот төрийн соёрхолт яруу найрагч Ренчингийн Чойномын нэрэмжит гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус цэцэрлэгт хүрээлэнг яруу найрагч Р.Чойномын нэрэмжит болгожээ.

Мөн "Хэрлэнгийн цэнхэр алс" төрийн бус байгууллагаас яруу найрагчийн уран бүтээлийг мөнхөлсөн гантиг чулуун хөшөөг байрлуулж байсан бол 2018 онд сумын Засаг даргын санаачилгаар тохижилт гэрэлтүүлгийг хийж, 2019 онд "Бугатай" цэцэрлэгт хүрээлэнтэй холбон тохижуулж, яруу найрагчийн хөшөөг бүтээн байрлуулсан юм. Ингэснээр Чингис хотын төвд 200 метр урт үргэлжлэх 1500 орчим метр кв усалгаа, гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top