Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК 2015 онд хамтран ажиллах гэрээг үзэглэж, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулсан. Тус сангийн тэтгэлэгт хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж 200 орчим оюутныг хамруулсан байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн Өмнөговь аймгийн оюутнууд хамрагддаг ба 2019 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, ярилцлага өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод болж, тэтгэлэгт хамрагдах шилдэг оюутнуудын тодруулсан байна.
2019-2020 оны хичээлийн жилд шинээр 20 оюутан шалгаруулалтад тэнцэж батламжаа гардан авсан бол сурлагын голч дүн болзлоо ханган сурч байгаа 25 оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээгээ сунгалаа. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хариуцдаг байна. Тэтгэлгээр суралцсан оюутнууд төгсөөд аймаг орон нутагтаа ажиллах үүрэг хүлээдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )