Өмнөговийн 1000 орчим өрхийг цахилгаанд холбоно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Иргэдийн ажиллаж амьдрах ая таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайханы гэр хорооллын 600 хашааг тог цахилгааны 0,4 квт шугам сүлжээнд холбох ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн "Ихэр баян говь" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 20 гэхэд ажлыг дуусгаж байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр 600 гаруй хашаа буюу 1000 орчим өрх айл байнгын тог цахилгаантай болох ажээ.

Мөн Даланзадгад дулааны станцын хуучин шугам 20-иод жилийн өмнө хийгдсэн бөгөөд хүн ам олноор суурьшиж, барилга байгууламж орон сууцууд ихээр баригдаж байгаа энэ үед ачааллаа дийлэхгүй бэрхшээлтэй тулгараад байгаа юм. Тиймээс энэ жил Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж сайжруулж байгаа ажээ. Ирэх аравдугаар сарын 1 гэхэд шугам сүлжээний ажил дуусаж хэрэглэгчдийг байнгын тасралтгүй найдвартай дулаанаар хангах юм байна. Энэхүү ажлыг “МЭЗ” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top