[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Өглөө амархан босоход туслах 11 зөвлөмж

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Гэгээ ороогүй байсан ч өглөө хялбархан сэрэхэд тань туслах хамгийн хэрэгтэй зөвлөмжийг цуглуулахыг хичээлээ.

Дахиад жаахан унтъя гэж бүү бод

Магадгүй та хүүхдээ сургуульд нь явуулаад дахиад хагас цаг унтахыг хүсэж байна уу? Энэ зуршлаа үүрд март. Энэ нь хэрхэн дуусахыг та мэднэ. Өдөржингөө залхуу, бухимдуу байдал мэдрэгдэх болно. Хамгийн гол нь тодорхой хуваарь гаргаж, дагаж мөрд.

Сэрүүлгээр бос

Орондоо удаан хугацаагаар хөнжилдөө шигдэн хэвтэх хэрэггүй. Сэрүүлэг дуугарав уу? Бүх хүчээрээ өөрийгөө орон дээрээс “ховхол”. Бүрэн сэрэхийн тулд хүйтэн усаар нүүр, гараа угаа.

Тогтсон цагтаа унтаад, тогтсон цагтаа бос

Энэ нь заримдаа боломжгүй сонсогдож байгаа ч амжилтад хүрэх гол түлхүүр. Өдөр бүр, амралтын өдрүүдэд ч тогтсон цагтаа унтаад, тогтсон цагтаа бос. Таны бие үүнд дасан зохицно. Цаг хугацаа өнгөрөх тусам дасах болно. Гэхдээ эхний удаа тэвчээртэй байх хэрэгтэй болно. Гурван долоо хоног эсвэл нэг сарын дараа та сэрүүлэг дуугарахаас 10 минутын өмнө сэрж эхэлнэ. Өөрөө!

Сэрэв үү? Ус уу

Орныхоо дэргэд ус тавиад сэрэнгүүтээ хэд балгаж болно. Бие махбод шөнийн турш маш их шингэн алдсан байгаа учир сэргээлт хэрэгтэй байдаг. Мөн кофе их ууж болохгүй. Кофег тогтмол хэрэглэвэл үр дүнгээ алдаж, сэргээх чанаргүй болно.

Кофегүйгээр байж чадахгүй бол УУ

Сэрээд сайхан өглөө болохыг мэдрээд байгаа ч гоё үнэртэй аяга кофе нүдэнд тань харагдсаар байна уу? Үнэхээр кофегүйгээр байж чадахгүй бол уу, гэхдээ ихийг биш.

Амттай өглөөний хоол бэлд

Өглөө бол хоолны дэглэм дагаж мөрдөх шаардлагагүй, өөх тос нь бэлхүүс дээр хуримтлагддаггүй үе. Тиймээс амттай зүйл бэлд. Дуртай зүйлээ бэлтгэнэ, иднэ гээд бодохоор таны сэтгэл санаа мэдээж дээшлэх болно.

Орой бүх зүйлийг бэлтгэ

Нэгдүгээрт, та хамгийн дуртай өглөөний хоолоо хурдан бэлтгэж чадах бүтээгдэхүүнүүдээр хий. Хоёрдугаарт, өмсөх хувцас. Өглөө хайж цаг алдахгүйн тулд орой нь бэлдэж, юу өмсөхөө төлөвлө.

Жагсаалт гарга

Орой хурдан унтахын тулд санааг тань зовоож байгаа зүйлүүдийг цаасан дээр бич. Эсвэл чухал зүйлс, төлөвлөгөөнүүдээ бичиж болно. Толгойдоо эцэс төгсгөлгүй бүү бод. “Хүрэм, шүхрээ ав”, “Эмч дээр очих”, “Цахилгааны төлбөрөө төлнө” гэх мэт зүгээр л хийх зүйлсийнхээ жагсаалтыг бичээрэй. Ажил ихтэй ч шөнө сайхан унтах хэрэгтэй болдог үед энэ нь үнэхээр тусалдаг.

Ямар нэгэн сайхан зүйл хий

Хэн нэгний хувьд энэ нь аяга кофе уух, заримынх нь хувьд таван минутын бясалгал, 10 минут зугаалах байдаг. Дуртай зүйлээ таашаалтайгаар хийхэд сэтгэл санаа сайхан болно.

Гэрлээ асаа

Та сэрмэгцээ гэрлээ асаагаарай. Өрөөнд байгаа бусад дэнлүүгээ ч асаа. Гэрэл нь тархийг сэрэхэд тусалдаг бол намар болоход бидэнд байгалийн гэрэл үгүйлэгддэг.

Эрт унт

Эрт унтах нь чухал. Үнэхээр болохгүй бол шөнө дундаас өмнө унтсан байхыг хичээ. Та хэд хоногийн дотор ялгааг нь мэдрэх болно. Мөн таны бие организм “баярлалаа” гэж хэлэх болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top