[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хоолоо сойдоггүй ч таргалдаггүй хүмүүсийн ТАВАН НУУЦ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Зарим хүн хоолоо сойж, элдэв арга хэрэглэдэггүй ч туранхай хэвээр байдаг. Юу ч идэж, ууж байсан таргалдаггүй хүмүүс гэх үгийг бусдаас олонтоо сонсдог тэдний нууцаас хүргэж байна.

Тэд фитнессээр хичээллэдэг

Судалгаагаар хэзээ ч таргалдаггүй хүмүүсийн 42 хувь нь биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийдэг нь тогтоогджээ. Дасгал хийдэг гэдгээсээ гадна тогтмол хийдэг нь тэдний давуу тал.

Жингээ хянадаг

Хэзээ ч таргалдаггүй “бүлгийн” хүмүүсийн 50 хувь нь жингээ байнга хянаж байдаг аж. Гэхдээ өдөр бүр жингээ үзэж, хямралын байдалд хүртлээ шаналах хэрэггүй. Тохиромжтой жиндээ хүрсэн бол өдөр бүр дасгал хөдөлгөөн хий.

Тэд хоолоо хязгаарладаггүй

Туранхай хүмүүс цадталаа иддэг. Гэхдээ урдах хоол нь алга болчих гэж байгаа мэт хурдан, яаран иддэггүй.

Тэд өлссөн үедээ л иддэг

“Би үнэхээр өлсөж байна уу, эсвэл зүгээр л ямар нэгэн зүйл хэвмээр байна уу” гэж өөрөөсөө асуу. Хоёр дахь асуулт бол “Би юу идэхийг хүсэж байна вэ”  Тэгвэл хоолоо хязгаарладаггүй ч таргалдаггүй хүмүүс өлсөхөөрөө л иддэг. Мөн мөхөөлдөс идэхийг хүссэн хэрнээ котлет идэх зэргээр тааралдсанаа идэхгүй. Бас компьютер, зурагтын ард иддэггүй. Тэд идэж байгаа бол зөвхөн түүндээ л төвлөрдөг.

Туранхай байгаадаа бардамнадаггүй

Сүүлчийнх нь, тэд гоолиг бие галбираа шүтэж, бардамнахгүй. Хүн бүр адилгүйг ойлгож, бие махбодоо байгаагаар нь хүлээж авдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top