БНХАУ-д болж буй дугуйн уралдаанд Монгол тамирчин түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

БНХАУ-ын Юнань мужид болж буй Олон улсын дугуйн олон өдрийн уралдааны гурав дахь гараанд эрэгтэйчүүдийн ангилалд Э.Билгүүнжаргал түрүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Аннемейк Стегхуйс түрүүлсэн байна.

Юнань мужид болж буй дугуйн уралдааны гурав дахь өдөр Йенжиан дүүргийн уулын өгсүүр замд 118 км замд явагдсан байна. Э.Билгүүнжаргал 118 км замыг гурван цаг долоон секундэд туулжээ. Юнанийн олон улсын дугуйн уралдааныг гурав дахь шатны дараах байдлаар М.Баасанхүү нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа юм. Тэрээр гурав дахь гараанд хоёрдугаар байрт орсон байна.

Юнанийн олон улсын дугуйн уралдаан 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн уралдаан Мангши дүүргээс Лижиань хүртэл 650 км үргэлжлэх юм байна. Олон улсын дугуйн уралдаанд нийт 36 улсын 1000 тамирчин оролцож буй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top