БНХАУ-ын дарга Ши Жиньпин засаг захиргааны онцгой бүс Хонконгийн ерөнхий захирагч Кэрри Лэмийг Шанхайд болж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн үеэр хүлээн авч, уулзжээ.
Лэм Хонконгд үүсээд буй нөхцөл байдлын талаар танилцуулсны дараа Ши Жиньпин Хонконгд эмх замбараагүй байдал таван сар үргэлжилж буйг дурдаад засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар өөрийн үүргээ биелүүлж, нөхцөл байдлыг тогтворжуулах, нийгмийн уур амьсгалыг сайжруулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргасныг онцолжээ.
Ши Жиньпин Хятадын төв засгийн газар Лэмд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буйг онцлоод Кэрри Лэм болон түүний засгийн газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйг илэрхийлжээ.
Ши Жиньпин Хонконгд хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг намжааж, нийгмийн хэв журмыг сэргээж, Хонконгийн оршин суугчдын энх амгалан, сайн сайхан байдлыг хангах үүрэг өгөв. Ингэхдээ нийгмийн бүхий л салбарын төлөөлөлтэй хэлэлцээ хийж ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Ши Жиньпин Хонконгийн оршин суугчид “Нэг улс, хоёр систем” зарчим болон Хонконгийн үндсэн хуулийг бүрэн дүүрэн, итгэл үнэмшилтэйгээр хэрэгжүүлж, Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангахын тулд нэгдмэл хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )