ӨМНӨГОВЬ: Шилдэг хэсгийн төлөөлөгч автомашинаар шагнууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн Ноён сум дахь Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн тэргүүн байр эзэллээ.

2019 оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах арга хэмжээний нэгдүгээр шатыг улсын хэмжээнд ажиллаж байгаа 311 хэсгийн төлөөлөгчдийн дунд 19 аймаг дахь цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчөөс ийнхүү цагдаагийн ахмад Г.Дөлгөөн тэргүүн байр эзэлж, түүнийг автомашинаар урамшуулсан байна.

Дээрх тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн  мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх шинэлэг арга тактикийг  бие биенээсээ  суралцах, үйл ажиллагааг нь иргэд, олон нийтэд сурталчлан таниулдгаараа  ихээхэн ач холбогдолтой юм. 

Тэрээр энэ тэмцээнд гурав дахь жилдээ оролцсон бөгөөд өмнө нь хоёр удаа дэд байранд шалгарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top